ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Өнөөдөр 2019.08.20. Монгол эх оронд маань нар 05 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 16 градус, үүлшинэ.

Өнөөдөр Унгарт тус улсыг үндэслэгч Гэгээн Иштваны өдөр бол Мороккод Хувьсгалын өдөр, Сенегалд Тусгаар тогтнолын өдөр, Эстонид Тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн рок хөгжимчин Роберт Плант, Австралийн жүжигчин Жон Ноубл, Америкийн жүжигчин Эми Адамс, Миша Коллинс, Британийн жүжигчин, дуучин Бен Барнс, Оросын хөл бөмбөгч Юрий Жирков, Британи, Америкийн жүжигчин Эндрю Гарфилд, дуучин Деми Ловато зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн цэргүүд Халхын голд Японы цэргийг ялав.

1945 оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Хуурай замын чөлөөлөх дайны хамгийн том тулалдаан буюу Жанчхүүгийн давааны төлөө тулалдаан болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1953 онд ЗХУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршжээ.

1956 оны энэ өдөр Их Британийн анхны цөмийн цахилгаан станц «Calder Hall» үйл ажиллагаагаа эхлэв.

1980 оны энэ өдөр Италийн уулчин Райнхолд Месснер анх удаагаа Эверестэд ганцаараа хүчилтөрөгчийн амьсгалын баг хэрэглэлгүйгээр авирчээ.

1988 оны энэ өдөр Иран-Иракийн дайн (1980-1988) дуусав.

1991 оны энэ өдөр Эстони улс ЗСБНХУ-аас тусгаар тогтножээ.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна гэж дорнын зурхайд буужээ. Могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top