ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Өнөөдөр 2019.08.21. Монгол эх оронд маань нар 05 цаг 55 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 20 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Мороккод Залуусын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн бас гитарчин Гленн Хьюз, Америкийн жүжигчин Ким Кэттролл, Канадын жүжигчин Кэрри-Энн Мосс, Америкийн тэрбумтан, “Google”-ыг үндэслэгчдийн нэг Сергей Брин, жүжигчин, дуучин Алисия Уитт, Оросын поп дуучин Анна Плетнёва, Ямайкийн гүйлтийн тамирчин, олимп, дэлхийн олон удаагийн аварга Усэйн Болт, Польшийн хөл бөмбөгч Роберт Левандовский, Америкийн жүжигчин Хэйден Панеттер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1983 оны наймдугаар сарын 21-27-нд Монгол, Хятадын шууд төмөр замын тээврийн комиссын XXVI хуралдаан Улаанбаатар хотноо болжээ.

1992 оны энэ өдөр Монгол, Хятадын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулав.

2006 оны энэ өдөр Хятадын Бугат хотын Ру Чуань сүүний үйлдвэрийн компани Монгол Улсад 60 толгой цэвэр Хэситан үүлдэрийн саалийн үнээг экспортлохоор болжээ.

2014 оны наймдугаар сарын 21-22-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлав. Айлчлалын үр дүнд хоёр улс “Иж Бүрэн Стратегийн түншлэл”-ийн харилцаатай болсон билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1932 оны энэ өдөр Венецэд анхны олон улсын кино наадам болжээ.

1937 оны энэ өдөр ЗСБНХУ болон Хятад дайралт хийхгүй гэсэн баримт бичиг байгуулав.

1957 оны энэ өдөр тив хоорондын анхны пуужин “Р-7” амжилттай хөөрчээ.

1959 оны энэ өдөр Хавай АНУ-ын 50 дахь муж болов.

1965 оны энэ өдөр Румын социалист улс болсноо зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top