Тос шахуулсан булчинлаг залуу булчингаа авч хаяна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

ОХУ-ын Пятигорск хотын 21 настай Кирилл Терешин хэмээх залуу 2017 оны арваннэгдүгээр сараас нэрд гарсан юм.

Түүний гарын хэт том булчин цахим сүлжээг доргиож, олон хүний инээд доог болсон. Учир нь Кирилл бусдын адил дасгал сургууль хийж, булчинтай болохыг хүссэнгүй, шууд л синтол хэмээх бодис шахуулжээ. Синтол гэдэг нь 85 хувь нь тос, 15 хувь нь лидокаин, бензилийн спиртээс бүтдэг эд бөгөөд муудаж өмхийрөх магадлалтай, хэт их хэрэглэвэл гараа тайруулах ч аюултай эд юм.
 


Саяхан тэрээр “Төмсөгний венийн бүдүүрэл” оноштойгоор хагалгаанд орсон байна. Мэс засал амжилттай болж, удахгүй эмнэлгээс гарах ч Кирилл дахин эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаа гэнэ.
 


Учир нь тэр гарнаасаа синтол бодисыг соруулах мэс ажилбарт орох хүсэлтэй байгаа юм. Бүтэн гурван жил “булчинлаг” гартай явсан түүний гарын арьс үхжээд эхэлжээ. Мөн булчин нь үүргээ биелүүлэхээ больж, турник дээр нэг ч суниаж чадахгүй болсон байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Энэ хагалгааг ОХУ-д хийх боломжгүй тул Кирилл Герман, Израил улсын эмнэлэгт эмчлүүлэхээр ард түмнээс хандивын тусламж хүсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.105) 2019 оны 08 сарын 21

Хурал Иван гэдэг энэ мэт далайгаас гарсан байхдаа.Тэнэг Ивануудаа гэж...

0  |  0
Top