Энэ өдөр түүхэнд: VIII сарын 21

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Өнөөдөр 2018 оны 233 дахь өдөр. Он дуустал 132 өдөр үлдэж байна.

1192 он – Японд Эзэн хааны засаг унаж, Шёгүний засаглал тогтжээ.

1831 он – АНУ-д Ната Тёрнерийн бослого буюу хар арьст боолчуудын бослого эхэлжээ.

1911 он - Лувр музейн ажилтан Леонардо да Винчигийн хамгийн алдартай уран зураг “Мона Лиза”-г хулгайлжээ. 1914 оны нэгдүгээр сарын 4-нд “Мона Лиза” буцан ирсэн юм.

1932 он – Анхны Венецийн кино наадам эхэлсэн байна.

1937 он – ЗХУ, БНХАУ харилцан үл довтлох гэрээ байгуулжээ.

1959 он – Хавай арал АНУ-ын 50 дахь муж боллоо.

1965 он – Английн хөлбөмбөгт анх удаагаа тоглолтын дундуур тамирчдыг сэлгэхийг зөвшөөрсөн байна. Сэлгээнд гарсан хамгийн анхны хөлбөмбөгч бол Кейт Пикок юм.

1968 он – Варшавын гэрээний орнуудын цэрэг Чехословак улсад дайран орж, “Прагийн хавар” өндөрлөжээ.

1981 он – Эрдэмтэд анх удаа Цаг агаарын дулаарлын аюулын талаар мэдээлсэн байна.

1986 он – Олимп, дэлхийн олон удаагийн аварга Усейн Болт төрсөн байна.

1997 он – ОХУ-ын Ардын жүжигчин Юрий Никулин нас барлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top