ОХУ-ыг “Их 7”-гийн уулзалтад урья гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францын Төрийн тэргүүн Эммануэл Макронтой утсаар ярьжээ. Тэрбээр энэ үеэрээ Оросыг “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад урих Эммануэл Макроны санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. “СNN” агентлагийн мэдээлснээр Трамп өмнө нь ч ирэх 2020 онд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ оролцох ёстой гэж үзэж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн ОХУ-ыг “Их 8”-д эргүүлж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээс үүдэн АНУ тэргүүтэй Барууны орнууд тус улсын эсрэг хориг тавьж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлдэг найман их гүрний бүрэлдэхүүнээс хассан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top