ӨГЛӨӨНИЙ МЭНД!

18 цагийн өмнө

Өнөөдөр 2019.08.22. Монгол эх оронд маань нар 05 цаг 56 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр ОХУ-д Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Оросын кино найруулагч Алексей Сидоров, Америкийн «Backstreet Boys» хамтлагийн гишүүн Ховард Дуэйн Дороу, жүжигчин Кристен Кэролл Уиг, Оросын жүжигчин Марат Башаров, Бразилын кино жүжигчин Родриго Санторо, Оросын хөл бөмбөгч Артём Зюба, Германы биатлоны тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Лаура Дальмайер, Их Британийн дуучин Дуа Липа зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1956 оны энэ өдөр Монгол, Хятад, Орос улсын төмөр замын төлөөлөгчдийн хоёрдугаар хурал Бээжин хотод эхэлжээ.

2001 оны наймдугаар сарын 22-27-нд Бээжин хотын урилгаар Улаанбаатар хотын Засаг дарга М.Энхболд тус хотод айлчлав. Айлчлалын үр дүнд хоёр хот “Бээжин-Улаанбаатар хотын найрсаг солилцох тэмдэглэл”-д гарын үсэг зуржээ.

2006 оны энэ өдөр Гандантэгчилэн хийд Далай ламыг айлчлалаар ирэхэд нь угтан авахаар бэлтгэж байв. Энэ нь Далай ламын Монгол Улсад хийсэн долоо дахь айлчлал юм. Энэхүү айлчлал нь шашин хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой аж.

2009 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сьерра-Леонед НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.

2011 оны наймдугаар сарын 22-23-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчилжээ.

2011 оны энэ өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсад айлчлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1910 оны энэ өдөр Солонгос Японд нэгдэх гэрээ байгуулж байв.

1988 оны энэ өдөр Австралид коала баавгайн дүрс бүхий анхны цагаан алтан зоос гарчээ.

2012 оны энэ өдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэв.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд буужээ. Гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр багш, шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн. Харин газар хагалах, уул овоо тахихад муу. Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top