Энэ сарын 16-нд “The Wall Street Journal” сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг худалдан авах хүсэлтэй байгаа талаар мэдээлсэн. Хоёр өдрийн дараа Трамп өөрөө энэ мэдээллийг баталгаажуулсан ч Данийн Ерөнхий сайд эрс эсэргүүцсэн билээ.
Трамп Гренландын төлөө 600 сая ам.доллар Данид амласан нь цахим ертөнцөд шинэ меме үүсгэсэн. Энэ давлагааг Трамп өөрөө эхлүүлсэн. Тэр Гренланд арлыг “Trump Tower” цамхагтай коллаж хийгээд “Би Гренландад ийм байшин барихгүй гэдгээ амлаж байна” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )