Венесуэл дахин цахилгаангүй болов

15 цагийн өмнө

Венесуэлийн нийслэл Каракас хотын зарим дүүрэг болон Миранда муж дахин цахилгаангүй болжээ. Цахилгаан тасарснаас болж нийслэл хотын метро болон Каракасаас Миранда орох галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мэргэжилтнүүд цахилгаан хангамжийн үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар эрчим хүчний дэд бүтэц, программ хангамжийг хорлон сүйтгэж байгааг тогтоожээ.

Венесуэлд өнгөрсөн гуравдугаар сараас хойш байсхийгээд цахилгаан тасарч байгаа билээ. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро цахилгаан тасарч байгаа явдалд АНУ-ыг буруутгасан юм. Сөрөг хүчнийхэн АНУ-ын дэмжлэгтэйгээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж Мадуро удаа дараа мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ф(119.40.98.162) 9 цагийн өмнө

Монгол ингэлээ гээд олон улсад шившигээ тарих цаг ойртоод л байна даа тоггүй болонгуут рио тинто хорлон сүйтгэж байна гэхэд хар масс тэр чигээрээ итгээд сэлэм сүхээ бишрээд л ...

0  |  0
Top