ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол манай өвөг дээдсийн нутаг

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

ОХУ-ын алдарт зохиолч, улстөрч Эдуард Лимонов Монгол оронд аялсан тэмдэглэлээ уншигчдад толилуулжээ. Цагтаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан, коммунист энэ эрхмийн их гүрний дээрэнгүй үзэл нь арилаагүй хэвээр ажээ. Түүний тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.  


Зохиолч Эдуард Лимонов

Монгол Улс Халхын голын ялалтын 80 жилийн ойн баяртаа ОХУ-ын Ерөнхийлөгч ирэхийг хүлээж байна.

Монголын Засгийн газар В.Путинийг Зөвлөлт, Монголын дайчдын ялалтыг хамт тэмдэглэхээр урьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө урьсан юм. 1939 оны намар Зөвлөлт, Монголын дайчид Японы түрэмгийллээс Монгол орныг хамгаалсан билээ. Япончууд тэр үед Монголоос газар нутгийнхаа хэсгийг өг гэж шаардсан тул тэдэнтэй байлдахаас өөр аргагүй болсон.

Ингээд би Монголын тухай ярьж өгье. Монголоос би наймдугаар сарын 18-нд галт тэргээр буцсан юм. 
 


Юуны өмнө хэлэхэд хоёр Монгол байдаг гэдгийг ойлгоорой. Нэг нь өргөн уудам хээр талтай орон. Тэнд 70 сая таван хошуу мал бэлчиж байдаг. Нөгөө нь сая гарсан хүн амтай Азийн мегаполис Улаанбаатар хот. Өөрөөр хэлбэл хүн амын тал нь (Монголын хүн ам 3,1 сая) Жүманжи шиг оронд амьдардаг, нөгөө хэсэг нь хүн хүсэхгүй орчинд оршдог гэсэн үг.
 


Хаа сайгүй кирилл үсэг харагдах нь гайхал төрүүлнэ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд кирилл үсгээс татгалзаад байхад Монгол Улс хэрэглэсээр байгаа нь сэтгэл уярмаар.
 


Улаанбаатар хэт олон байшинтай, маш давчуу. Анх барихдаа л ингэж барьсан гэнэ. Гурван давхар байшин, есөн давхар байшинтай холилдоод, үргэлж түгжрээ, шуугиан, өөрсдийн “хятад” гэх үү ази ажилдаа яарсан хүмүүс. Хотын захад машин өргөн төмрийн хаягдалд тушааж байгаа хүчирхэг кранууд, нэг үгээр хэлбэл машины оршуулгын газар хашааны цаана харагдана. Хаа сайгүй тоос шороо, бохир гэж жигтэйхэн. Улаанбаатарт Монголын хүн амын тал нь цуглажээ. Бидний байрласан “SKA Hotel” буудал Хрущевын үеийн хуучин өрөөтэй, тэнд нь ЗХУ-ын үеийн эртний тавилга тавьжээ.

Улаанбаатарын төв талбай манай Улаан талбайгаас том гэдгийг би дараа нь мэдсэн. Засгийн газрын ордны байшингийн хананы дэргэд дээл нөмөрсөн Чингис хаан баргар царайлан сууна. Би сэхээтэн маягийн орчуулагч монголоосоо “Танайд Чингис хаанаас өөр баатар байдаг юм уу" гэж ёжтой асуухад тэр талбайн нөгөө хэсэг рүү заалаа. Тэнд нь Сүхбаатар чулуун морь унасан зогсож байна.
 

Монголчуудын нөгөө хэсэг нь зах хязгааргүй хээр талд амьдардаг гэж би хэлсэн. Тэнд мал сүрэг, мал сүрэг, дахиад мал сүрэг л байна. Дуулгавартай хонинууд чимээгүйхэн зам хөндлөн гарна. Урт гэгч нь үргэлжлэх ямааны цуваа. Хятадын дуулгавартай сурагч охид шиг л ямаанууд тасралтгүй цуван алхах аж.

Буриадын Улаан-Үдээс Улаанбаатар орох зам гамшгийн байдалтай. Замын асфальт энд тэндээ цоорч, хэд хоногийн өмнө орсон бороо газар сайгүй шалбааг үүсгэжээ. Арай ядан Улаанбаатарт очихдоо бид машинаа бараг эвдсэн байлаа.

Хээр талд амьдрах хүмүүсийн хувцас нь хөдөө загвартай. Малчдын наранд шарагдсан бор царай, сүрлэн шляп малгай, зузаан өмд, бакал гутал, суран бүстэй цагаан цамц. Монгол ковбойгууд мал сүргээ морь болон мотоциклоор хариулна. Мотоцикл унасан адуучин монголчууд бидэнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Мэдээж буддын шашны талаар үг хэлэхгүй бол болохгүй.

Бурхан багшийн зураг хөргийг хаана ч харж болно. Улаан, цэнхэр, шар, алтан өнгөөр будсан тоо томшгүй олон бурхан, дагина ажлын өрөө, гуанз гээд хаа сайгүй. Хар Хоринд ч гэсэн адилхан.
 

Хархорин дахь Эрдэнэ зуу бол Москвагийн Кремль гэсэн үг. Гэхдээ хамаагүй ядуу, хамаагүй царай муутай. 108 суваргаар хүрээлэгдсэн ханатай. Суваргын дотор ямар ч зай завсар байхгүй тул би ямар чөтгөрт нь хэрэгтэй эд юм бол гэж гайхсан. Хотыг дайснаас хамгаалахад лав хэрэггүй, магадгүй айлгах гэж барьсан байх.

Хар Хорины ихэнх хэсэг зэрлэг өвсөнд баригдсан бөгөөд зүүн талд нь дээл өмссөн туранхай хөтчийг дагаад жуулчид явж байх аж. Тэд хөтчийнхөө ярих үлгэрийг дуулгавартай нь аргагүй сонсоно. Жуулчид дунд монголчууд ч олон. Монголчууд Хар хориндоо очиж мөргөхөө өөрийн үүрэг гэж боддог. Монголын өвөө эмээ нар Хар Хоринд мөргөл хийж байгаад үхэх хүсэлтэй.

(Бидний бодлоор монгол эмэгтэйчүүд буриад басгануудаас илүү царайлаг юм. Буриад эмэгтэйчүүд арай илүү бүдүүлэг)

Би Хархоринд түүхэн балгас үзнэ гэж бодсон ч харин сайн зохион байгуулсан аялал жуулчны газар байлаа. Энд бакал гуталтай монголчууд, гайхсан царайтай гадаадын жуулчид нар, салхинд цохиулан алхаж явах юм. Музейн үүдэнд Чингис хааны зурагтай цамц салхинд хийсэн харагдах бөгөөд энд фашистын биш монгол хас тэмдэгтэй богино цамц зарж байгаа харагдана.
 

Буддын шашин миний санаанд хүрсэнгүй. Манай Оросын буриадууд монголчуудыг нэг их тоодоггүй. Харин би буриадууд шиг их зан гаргаагүй. (буриадууд монголчуудыг хамгийн сүүлд буддын шашинд орсон гэж доош нь хийдэг) Оросын Европын хэсгээс харахад Буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин шиг харагддаг байлаа. Монголд ирээд харахад буддизм нь Будда болон санаагаараа зохиосон хэдэн мянган бурхнаа сурталчилсан, Энэтхэгийн индуизм шашны л нэг төрөл харагдсан.

Энгийн ард олны толгойг эргүүлж, буддын шашныг тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ олон хэцүү зүйлсийг зохиосон буй заа. Буддын шашин надад цирк эсвэл цыгануудын зальтай үзүүлбэр шиг санагдсан.

Хар хоринд бид гэрт хонолоо. Өглөө нь хөлдөж үхэх шахсан тул босож, дахин гал түлэхээс өөр аргагүй болов. Босоод Орхон голын эрэг дээр очлоо. Догшин ширүүн долгилсоор Орхон хаашаа ч юм урсан одно. Энд Чингис хаан явж байсан нь гарцаагүй. Чингис бол үлгэр домог мэт агуу хүн. Түүний хүүхдүүд Орхон голд ордог байсан гэж энд батлан ярьдаг.

Би говьд очиж үзэх гэсэн боловч тийшээ зам байдаггүй, зүгээр зүг чиг л байдаг гэнэ. Хэд хонож хүрдэг аж. Газрын зураг дээр харахад говь уг нь ойрхон харагдаж байлаа. Надад зав байгаагүй тул говийг дараа үзэхээр орхилоо.
 

Улаанбаатар-Улаан-Үдийн галт тэрэг хар нүүрсэн утаа татуулсаар намайг нутагт минь аваачлаа. Монголын гаалийнхан эелдэг байсан бол Оросын гааль манай купег өөд уруугүй нэгжлээ. Нутаг нэгтнүүдээ гомдоохдоо манай оросууд гарамгай улсууд даа.

Энэ тэмдэглэлийг минь уншаад та нар “Лимоновт Монгол таалагдсангүй” гэж хэлэх байх.

Үгүй шүү, таалагдсан. Бүр хэт их таалагдсан гэж хэлж болно. Яагаад гэвэл Монгол бол манай өвөг дээдсийн нутаг. Хатуу ширүүн уур амьсгалтай ч миний эх орон. Нугалж, янзалсан бакал гутал, сүрлэн малгай, ширүүн царай.

Сэтгэгдэл ( 79 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tugs(202.9.40.117) 2021 оны 06 сарын 14

Үнэн л байна.

0  |  0
Би(103.229.121.174) 2020 оны 02 сарын 23

Кк.Ёжтой бичиж

0  |  0
Zochin(202.179.27.129) 2019 оны 12 сарын 22

Oorsdiin muug medehgui ain! Nutagt n ochihoor unen teneg lalruud baidiiin!

1  |  0
MONGOL HUMUN(202.179.27.129) 2019 оны 12 сарын 22

Unen durak ivan ! Harj baigaa ontsog n yag ooriin tuvshing n todorhoillno, yag nohoin ontsgoos ter tuvshinees harj.Arai deesh hunii tuvshind harval oor ternees deesh tuvshniig bol medrehch ugui garaad >Tun orovdoltei ulsuud shu.Didnii ovgod zarj, zodood ch seheereegui mangaruuddaa

1  |  0
Зочин(66.181.176.238) 2019 оны 11 сарын 19

Яг л vнэнийг бичжээ. Энэ хvн Монгол евег дээдэстэй хvн байх гэдэг бодол терчихлее

0  |  0
Эгээ(64.119.19.74) 2020 оны 01 сарын 03

Хот бол шорон болсон нар хаагаад тал талаас н барилга бариад сүүлийн үёийн байрууд явган хүний зам ч үгүй хүүхдийн тэрэг багтахгүй машин замаар явж бн маш давчуу зайгшй барилга барьж бн аймаар

2  |  0
Зочин(64.119.17.61) 2020 оны 01 сарын 03

Бид нэг иймэрхүү л бгаа ш дээ.

3  |  0
Ganaa(69.143.103.210) 2019 оны 08 сарын 28

Enenii uvug deeds n mongolchuud bsan yum chine unen hellee mongolchuud l oros ulsiig bii bolgoson yum chine

0  |  0
А(66.181.161.106) 2020 оны 01 сарын 03

Үнэн үнэн эн

1  |  0
Санаа(66.181.161.36) 2020 оны 01 сарын 03

Үнэн л хэлж.

2  |  0
Зочин(202.55.188.84) 2020 оны 01 сарын 03

Өөрсдөө хулмас ханхлуулсан гахайн төрөлтнүүд биш эс билүү

0  |  3
Эх оронч(202.55.188.84) 2020 оны 01 сарын 03

Энэ оросын орк юу хуцваа. Манай нутагч гэх шиг ийм амьтан хүний оронцогийг дахин хилийн дээс бүү алхуул. Ёстой новш байна даа

4  |  5
Bi(139.5.218.225) 2019 оны 08 сарын 26

Togsgol ni taalagdsangui busad ni bolj bn

0  |  0
Sorry(66.181.190.189) 2019 оны 08 сарын 27

Бид чинь одоо хэдэн үеэрээ оросд амьдраад бгаа юм биш үү кккк жингэр хуцаж л байг жингийн цуваа явдагаараа явна

1  |  0
Зочин(66.181.184.106) 2020 оны 01 сарын 03

Эмзэглэх хэрэггүй яг үнэнийг нь бичсэн байна.Энэ иванд баярллаа гэж хэлье.Бидэнд цаасан малгай өмсөгдөг бусад новшнуудыг харин нулимах хэрэгтэй.Бидний байгаа байдал ердөө л энэ.Удирдаж байгаа нь адгийн хулгайч луйварчид удирдуулж буй нь үхэр малууд!!!Бид өөрсдийгөө хохин гэж зоригтой хэлээд ажил хөдөлмөрийн төлөө урагшаа.

21  |  0
Naran(103.229.123.32) 2019 оны 08 сарын 27

Хэ хэ Лимонов чинь тэрс үзэл,бүдүүлгээрээ л нэрд гарсан болохоос тийм сайн, алдартай зохиолч биш шүү дээ Энд биснийг нь нийтэлсэн хүн Лимоновыг мэддэггүй бололтой.

2  |  0
Зочин(202.9.42.25) 2019 оны 12 сарын 22

ОРОСУУД ИИМ Л ХҮМҮҮС ЮМ .МОНГОЛЧУУД ОДОО ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАРУУНЫ ХҮМҮҮС АЛИВАА ЮМНААС САЙН ТАЛЫГ НЬ ХАРДАГ БОЛ ОРОСУУД ӨӨРСДӨӨ ХОЦРОГДСОН БҮДҮҮЛГЭЭ МЭДЭРХГҮЙ БАС ИХ ЗАНТАЙ

3  |  1
УБ(139.5.217.165) 2019 оны 09 сарын 08

УБ хот бол яг л луухаан данжаанууд чихэлдсэн зүүн өмнөд азийн нэг хот шиг болчоод байгаа юм даа. Ямар сайхан саруулхан, цэвэрхэн хот байлаа даа. 90 оноос эрлийзүүд бүх төр, яам, хотыншийдвэр гаргах түвшинд ажиллаж байсаныг баталж байна

2  |  0
зочин(49.0.147.33) 2019 оны 08 сарын 26

сэтгэцийн хүнд өвчтөн юу ярьснаа үл мэднэ.

0  |  0
Zochin(66.181.161.123) 2019 оны 08 сарын 26

Teneg durak chini gashilsan tolgoiniihoo hereer setgej bnaa

0  |  0
.(66.181.179.76) 2019 оны 08 сарын 26

Хошного иван

0  |  0
Бат(150.129.140.70) 2019 оны 08 сарын 25

Кирилээ хаяагүйд уяраад зусар бялдуучид нь уяраа болбуу өмхий самогончин

1  |  0
Zochin(117.111.28.117) 2019 оны 08 сарын 24

Vnen pildaga garuud yuma ongoteo oodtei urd baridag baharhaj itel vnemshilee bolgoj amidardag yumiig ni bvr vgvisgeed doosh hiij bhad vnen heljee geed vher tsarailaad uhaantai dvr esgeed ys yum ni deer dandaa tenegvvd bga da za gants neg zuil helie ter teneg iwand Bathaanii ved oros manai gvrnii tugan door ywsan yum ve veiin vanguud Mongol ugsaanii ehner awdag vgvi bol van boldoogvi tiim ve bailaa yuma unshaa orsdoo tvvhee medehgvi bol busad uls bichij ognoo gej

2  |  0
Ама(202.21.108.164) 2019 оны 08 сарын 29

Энэ Лимонов үндсэрхэг үзэлтэй, Оросын бага ястануудаа дандаа доош нь хийж явдаг нэг тийм хөгийн гар байдаг юм. Буриад, тува, кавказ, татар нтрийг их доош нь хийдэг, Украиныг үзэн яддаг, өөрөө ч бараг Донбасст байлдаж явсан хөгийн өвгөн шүү дээ. Фашист маягийн харгис үзэлтэй, Монголд яавч сайн зүйл авчирахгүй хүн.

8  |  1
Энэ хүн бнаа(202.55.188.87) 2019 оны 09 сарын 08

Орос хүнийг маажвал монгол цухуйна гэж оросууд өөрсдөө ярьдаг ...тийм зүйрлэлийг оросууддаа хэлжээ....дархан орох замд жоохон стрэссдсэн бна..мөн монгол хөтөч нь тааруухан улс таарчээ

3  |  0
Иргэн(202.9.45.46) 2019 оны 08 сарын 25

End Vnen zuil ih bnaa. Bid bsan gazar bolgondoo vmhii ylagdas erchvvdiin sheeseer mon tamihnii ish tsagaan,nogoon shvls Bs nvh bolgonon hogoor dvvreestei, ene bol bidnii hiideg hewshil bolson zvil ene uildeln gadniihand mongoliig ter chigeern bidnii heldgeer opk uls bolgoj bn. Bidnii dund mongol bichgeer unshihna bitgii hel eh heleerei oligtoi bvten ogvvlber helchih hvnch tsoohon dundn Yu gj bgaan medegdehgvi haraal eswel angilaar vg helne ene bol hen bvgdiin bodoh ystoi naad zahiin jishee nvvd .

4  |  0
Molodets(202.9.44.174) 2019 оны 08 сарын 23

Unen iom uneneeree saihaaan.

0  |  0
ЗОЧИН(202.21.107.72) 2019 оны 11 сарын 01

Үнэнийг л бичсэн байна. Гадны хүний нүдэнд бид ингэж л харагдаж байгаа. Хархорин яг л нүдэнд харагдах шиг боллоо. Шарын шашны талаар ч, Улаанбаатарын тухайд ч, Дархан Улаанбаатарын зам бүгд үнэн. 3 сая ЧИНГИС МИНЬ эойрноосоо сэру,бодит үнэнтэй эвлэр.

5  |  0
Зочин(202.9.43.25) 2019 оны 08 сарын 25

Өмхий Монголчуудын үнэн төрхийг хэлсэн байна шүү дээ.

1  |  0
Нэр үгүй(202.9.42.18) 2019 оны 08 сарын 28

Оросууд маань европчуудаас сэтгэхүй хувьд их хоцорсон хүмүүс ш дээ. Өөрсдийгөө дээгүүр тавина. Манай улсын хөгжлийн хоцрогдол зарим талаараа оросуудтай холбоотой. Одоо ч хамтарсан үйлдвэр нэртэй газраар дамжуулан зориудаар хааж хөгжүүлэхгүй байгаа шүү дээ. Жишээ нь УБТЗ-ын техник тоног төхөөрөмж хамгийн хоцрогдсон. ХХ зууны дунд үеийнх л байна. Сольдог ч үгүй өөрчилдөг ч үгүй.

8  |  2
Нэр үгүй(202.9.42.18) 2019 оны 10 сарын 05

Оросууд маань европчуудаас сэтгэхүй хувьд их хоцорсон хүмүүс ш дээ. Өөрсдийгөө дээгүүр тавина. Манай улсын хөгжлийн хоцрогдол зарим талаараа оросуудтай холбоотой. Одоо ч хамтарсан үйлдвэр нэртэй газраар дамжуулан зориудаар хааж хөгжүүлэхгүй байгаа шүү дээ. Жишээ нь УБТЗ-ын техник тоног төхөөрөмж хамгийн хоцрогдсон. ХХ зууны дунд үеийнх л байна. Сольдог ч үгүй өөрчилдөг ч үгүй.

5  |  2
Иргэн(217.70.139.42) 2019 оны 10 сарын 05

Үнэн л бичмж Буддын шашин бохир заьаан байдал түгжрээ Хархорины эрчаагүй байдал/бусэд нь яадмл/ жуулчдада үйлчилж байггаа царай Ичицгээе ийм эмьдарч байгаадаа

6  |  0
Монгол (103.57.93.51) 2019 оны 10 сарын 05

Олон талаас нь бодож үзэх, маш сургамжтай, жинхэнэ орос хүний амнаас гарах, чин сэтгэлийн үгс байна.... Үнэнийг, өөрийнхээ харсанаараа, ойлгосноороо, бусадтай харьцуулсанаараа л бичсэн байна. Ухаалаг улсад тусгаж авах олон санаа байна шүү....

8  |  0
Zochin(119.40.103.3) 2019 оны 08 сарын 28

Мотоцикл унасан адуучин монголчууд бидэнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ.

4  |  0
uhaan(202.131.242.206) 2019 оны 08 сарын 25

ene chin harin manai molorerdene shig erguutsen mal bna shde

2  |  0
ААВ(202.131.242.206) 2019 оны 10 сарын 05

Тийн шдээ хошног минь бид чиний өвөг дээдэс байна тахиж шүтэж явбол зохино.

2  |  1
zochin(64.119.27.43) 2019 оны 08 сарын 25

buriaduud mgl chuudiig toodggui kkkk buriaduudiig manius tooj bgaa shd egel murtluu ihemseg daruu mongolchuud shu bid

1  |  0
иргэн(202.179.26.120) 2019 оны 10 сарын 05

пощьёл на хуй дурак иван

2  |  1
yag shaajee(185.39.141.103) 2019 оны 08 сарын 25

buriaduud mongolchuudiig toodoggvi . ih zantai ... ene vgvvlber 1 iig bodogduulah ... busad ni bol dureer ni huschee ... yag vnendee 30 jil mongoliig tonon deeremdsen opshoordson honotsiin setgeltnvvdiin . dotoodiin daisnuudiin nvgeld gundsan mongoliig ... ard tvmniig dureer ni shaajee .... usand oroh gazargvi ger horoolol . ter tusmaa huduunii er emiin ariun tseveriig durdaagvi ni yaamaidaa . nvhen jorlon ... baasand jivsen ulaanbaatar . geeed

1  |  1
Zochin(99.203.14.33) 2019 оны 08 сарын 25

Oros mongol 2 bol bie bieneesee iluu garaad baih yumgui uls.Zailuul ertnii soyoltoi baruunjsan tsagaan aristan boloh gej eldev mayag bolgoniig l hiideg yum ene ivanuud.Daanch tsusand n baidag tatar gen tedniig n ilchileed baruuniihanii doog bolood duusdag. Manai hedees arhi ,hir unertdeg bol, orosuudaas arhi hulmas unertene.Mongolchuud mah gurilaar gol zogoono, orosuud tums talhaar horvoog barna.Oros mongol avgai huuhnuud erchuudee golj gadaad l bol nohoitoi ch yavaldahad belen.Bas sehuun zantai hirnee mash buduuleg ulsuud,Tehdee uursdiiguu delhiid hamgiin tolgoi saitai, huchtei gej multarna.

5  |  0
Hh(115.23.243.85) 2019 оны 08 сарын 23

Yostoi bayarlhaar hiljdee manaihnch uneniin helheer barij edeh geed baidag uls hudlaa tal zassan ym baiwal ucharghui durtai ub bol baas shees ugaadas utandaa dargdsan hot deereesen harhad unen orowdnoor negel tsaanaasaa buudger gunigtai hot doo hodoon ehenh hezgen tsoljson bilcheeriin daats hetersen oi mod bhgui hatuu shiruuun uur amisgaltai huurai gazar .... gihdee torson nutag mine ymdaa muuhai tegsen eh orondoo hairtai

0  |  0
З(202.126.89.33) 2019 оны 08 сарын 24

Үнэн үгээ өгүүлсэн байна даа. Яг өнөөгийн арчаагүй байдлыг минь ил тод чимэг маяг оруулалгүй бичжээ. Сүүлийн үг нь ч гэсэн би монгол цустай хэмээн ёгтолсон л үг байна. Харин ч үүнийхээ хариуд нутаг нэгтнүүдийнхээ хараалыг багагүй хүртэж байгаа бизээ.

1  |  0
Та(64.119.18.146) 2019 оны 08 сарын 23

Нээрээ л эдний өвөг дөө бид нар.

3  |  0
Монгол(202.126.89.131) 2019 оны 10 сарын 05

Оросуудыг дэлхий нийтээрээ огт хүндэлдэггүйн учир шалтгаан нь харагдаж байна. Монголын нутгийг эзэмшиж байгаагаа мэддэггүй ийм л дурак ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гэхээр...

5  |  2
HaHa(130.180.58.66) 2019 оны 08 сарын 23

Ulaanbaatariin tuhai unen bichchihej. Busad ni bol unshaad hereggui hog baina.

1  |  0
Зочин(58.140.202.122) 2019 оны 08 сарын 26

орос хүн ийм байдаг.байгаа юмыг байгаагаар нь хүлээж авч мэдэдгүй ёсондоо маш бүдүүлэг сэтгэхүйтэй хүмүүс юм. тэд барууны хөгжлийг хий хоосон шүтэгчид монголд нэг муу дээрэлхүү санаатай битүүхэн атаархсан ч байх. бидний дэргэд их цэвэрч соёлтой боловч сэтгэхүй нь бүдүүлэг хүмүүс

3  |  0
монгол(66.181.161.99) 2019 оны 10 сарын 05

энэ бол асар их баялагтай, газартай, эрх чөлөөтэй монголчуудад битүүхэн атаархаж өнөөгийн бидний түр зуурын бүүдгэр дүр төрхөөр атаархлаа тайлах гэж тэнэгтэж яваа бүдүүлэг орос эрийн архины халуунд тэрлэсэн рлёр өгүүлбэр

6  |  1
Рх(66.181.161.75) 2019 оны 08 сарын 26

УБ хот жуманжи хот мөн шд.

2  |  0
Ььь(66.181.161.75) 2019 оны 10 сарын 05

УБ хотын байдлыг яг л үнэнээр хэлсэн бна шдээ. УБ хот ёстой пиздуны хот болчоод бгаа шд.

1  |  1
За(203.91.115.55) 2019 оны 10 сарын 05

Монголын үнэн нүүр царайг байгаагаар нь үзсэн харснаа л бичсэн байна. Гайхалтай.

3  |  0
Монгол(64.119.21.152) 2019 оны 08 сарын 22

Яг үзсэн харсан бодож явснаа үнэнээр нь бичсэн байна Оросуудыг сайн маажвал Монгол байдаг гэдэг үгийг мэддэг л хүн байна тэгэхээр бид тэдний ядарсан муу өвөг дээдэс тэд Монголчуудын хүчээр өдгөө агуу гүрэн бөлгөө

1  |  0
Зочин(66.181.186.26) 2019 оны 08 сарын 22

Үзсэн харснаа бичсэн бна. Эмзэглээд байх юм алга..Яахав манай нутаг гэсэн нь зөв шүү дээ.Цусанд нь бид нарын өвгө дээдсийн цус урсаж байгаа юм чинь

2  |  0
Volodya(202.9.43.118) 2019 оны 08 сарын 25

Orsuudiin unen sanaa n iim baidag. Uneng n saihan orchuulj Mongoliin Orosoo Ahaa avraachee gedeg Orkuudad saihan tsohilt bolj. Onoodriin Oros uls bol Fashist guren boldon. Sirid orsuud suuliin 10 jild hagas say irgediig alsan.

2  |  3
lemononB!!!(148.60.92.227) 2019 оны 08 сарын 22

Lemonob bol zailuul bolobsrol ikhe dytyy hyn bna!yalanguya Buddagiin sasinii talaar (Aa ch )ygyi gaihal yum!bid yynd emzegleh hereggyi zaluus aa!!!zailsgyi gadniihan ingej bicheh ni argagyi s dee!!harin ch gaigyi onobchtoi bichej ee!!!bayarlalaa!!!!

1  |  0
Зочин(103.26.193.80) 2019 оны 08 сарын 22

Энэ яасан хөгийн, бас ямар тэнэг орос вэ. Энэ коментуудыг уншуулах юмсан.

0  |  0
Zochin(109.127.210.124) 2019 оны 08 сарын 22

so cute

0  |  0
Зочин(64.119.21.216) 2019 оны 08 сарын 26

Байдаг л нэг оросын бүдүүлэг үг хэллэг. Хов живнээс цааш хардаггүй бүдүүлэг оросуудын ердийн тэмдэглэл. Манай тархиа угаалгасан новшнууд тэр орос ах нар дээрээ очоод нэг хэсэг ч гэсэн орчинд нь амьдараад үзвэл ямар их үзэн ядсан хүмүүс ирэх бол...

2  |  0
Зочин(64.119.21.216) 2019 оны 08 сарын 26

Байдаг л нэг оросын бүдүүлэг үг хэллэг. Хов живнээс цааш хардаггүй бүдүүлэг оросуудын ердийн тэмдэглэл. Манай тархиа угаалгасан новшнууд тэр орос ах нар дээрээ очоод нэг хэсэг ч гэсэн орчинд нь амьдараад үзвэл ямар их үзэн ядсан хүмүүс ирэх бол...

2  |  0
ж(202.72.245.122) 2019 оны 08 сарын 22

Бусад баатруудынхаа үр хүүхдийг эргэн харж алдаршуулж хаж үзээц

0  |  0
ыб(202.72.245.122) 2019 оны 08 сарын 24

Улаанбаатарыг аьч явсанм Энхболдын бодлогоор ийм хүн амьдрах аргагүй хот социализмын үед байхгүй машин гэр очих гэж гудманд дугаарлах бас хогийн цэг дээр машинд тосож алалцах

4  |  0
ш(202.72.245.122) 2019 оны 08 сарын 26

Гадныхан ил ярихгүйч ерөнхий төсөөлөл иймэрхүү лбайдаг

3  |  1
Boyka(66.181.161.2) 2019 оны 08 сарын 24

ДАЖГҮЙ Л БИЧИЖ.ҮХСЭНДЭЭ НЭГ ИХ ЭМЗЭГЛЭЭВЭЭ? ИВАН Ч ГЭХ ШИГ.ӨӨРСДӨӨ ҮХЭР МОНГОЛ БАЙЖ....

4  |  1
Yochin(109.127.210.124) 2019 оны 08 сарын 22

nice

0  |  0
Bathaan (24.18.244.205) 2019 оны 08 сарын 23

Orosiig sain maaajval mongol yas tsuhuine gej unen shuu. Naad ivan chini eniig l heleh geed bna.

3  |  0
Юмтай(66.181.182.88) 2019 оны 08 сарын 25

Бага зэрэг гажигтай хүн юм гэнэ дээ. Үндэсний большевик гэсэн бх

2  |  1
Орос Иван(103.9.90.98) 2019 оны 08 сарын 25

Тэнэг ЭДУАРД ИВАН

1  |  1
Top