Барак Обама 15 сая ам.доллароор байр авна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Массачусетс мужийн Мартас-Винъярд арал дээр 15 сая ам.доллароор байр авах гэж байна.

TMZ-д бичсэнээр  Мартас-Винъярд арал дээр Барак Обама ерөнхийлөгч байхдаа гэр бүлийн хамт амарч байсан бөгөөд 2019 онд байр хөлслөн, амьдарч байсан гэнэ.  Байрны өмнө усан сан, наран шарлагын газартай.

Барак Обама түүний гэргий Мишель нарын нийт хөрөнгийг 135 сая ам.доллар гэж үздэг. Барак тэтгэвэр авахаас гадна  ном гаргаж, лекц уншдаг. Мишель Обамагийн “Becoming” ном бестселлер болсон билээ. Тавдугаар сард Барак Netflix-тэй гэрээ байгуулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top