Фото: Хөтөч нохдод кино үзэх хичээл зааж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Хөтөч нохой гэдэг нь хараагүй, сонсголгүй, хэлгүй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд замчлах зорилгоор тусгайлан сургасан нохой юм. Эдгээр нохой нь албан ёсоор зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй байдаг. Өөрөөр хэлбэл тусгай сургалтад хамрагдан, үнэмлэх авна гэсэн үг.

Хөтөч ноход эзэндээ туслахаас гадна олон нийтийн газарт биеэ зөв авч явж байх ёстой. Жишээ нь, Канадын Онтарио хотод тун сонирхолтой сургалт явуулдаг байна. Кино театрт очоод сандарч балмагдахгүй, эзнээ кино үзэж дуустал томоотой байх чадвар хөтөч нохойд хэрэгтэй. Үүний тулд нохдод кино үзүүлдэг байна. Кино үзсэнээр тэд том дэлгэц, чанга чимээнд дасдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top