“Их 7” Ираныг цөмийн зэвсэгтэй байхаас урьдчилан сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Францад болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус бүлгийн удирдагч нар бүс нутгийн аюулгүй байдлын үүднээс Иран цөмийн зэвсэгтэй болохын эсрэг байр сууриа илэрхийлжээ. Тэд Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэхээр тохиролцсон байна. Тэрчлэн Ойрх Дорнодын бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэжээ.

Иран улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарч магадгүй гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгдэж байв. Тэрбээр АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг шахалт үзүүлж байна гэж үзжээ.

“Kyodo” агентлагийн мэдээлснээр “Их 7”-гийн уулзалтаар хэлэлцсэн сэдвүүдээс бас нэг чухал нь Оросыг “Их 8”-д буцааж авах тухай байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top