ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 08 сарын 26

Өнөөдөр 2019.08.26. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 16 градус, үүл багасна.

Өнөөдөр АНУ-д Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр бол Намибид Баатруудын өдөр, Абхазад Тусгаар тогтнолын, Аргентинд Эв нэгдлийн, Малайзад Тусгаар тогтнолын, Өмнөд Осетод Тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Мөн Иранд өнөөдөр Хөдөлмөрчдийн өдөр, Туркт Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Их Британийн рок хөгжимчин Жет Блэк, Болгарын жүжигчин Тодор Колев, Францын кино найруулагч Барбет Шрёдер, Америкийн жүжигчин Мелисса Маккарти, Оросын дуучин Земфира, Испанийн дуучин Амайя Монтеро, Америкийн жүжигчин Маколей Калкин, 2008 оны дэлхийн мисс, Оросын мисс, модель Ксения Сухинова, Америкийн сагсан бөмбөгч Жэймс Харден зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Югославын Засгийн газар Хорватад автономит эрх олгожээ.

1947 оны энэ өдөр АНУ-ын цэргүүдийг Италийн бүсгүйчүүдтэй хуримлахыг хориглосон хоригийг цуцалж байв.

1952 оны энэ өдөр цоргоны усыг анх фторжуулжээ.

1972 оны энэ өдөр Мюнхенд XX зуны олимп нээлтээ хийв.

1976 оны энэ өдөр Раймон Барр Францын Ерөнхий сайд болжээ.

1982 оны энэ өдөр Аргентинд улс төрийн намын үйл ажиллагааг хориглохоо болив.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, мал худалдаж авах, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, сахил санваар авах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top