Чехийн Засгийн газар Монголоос 1000 ажилчин авна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Чехийн Засгийн газраас гадаадаас авах ажлын хүчний хэмжээг тогтоосон байна. Украин улс хамгийн олон буюу 40 мянган ажилчны эрх авсан байна.

Мөн Серби, Черногороос тус бүр 2000, Монгол, Молдав, Филиппин улсуудаас тус бүр 1000, Энэтхэгээс 600, Казахстанаас 300  ажилчин авахаар болжээ.

Чехийн Засгийн газраас байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөнд хохирсон улс орнуудад нийт 40 сая еврогийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. Украин, Молдав, Гүрж, Замби, Камбож, Этиоп улсууд энэ тусламжийн хүрээнд хамрагдах болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mungu(109.9.81.229) 2019 оны 09 сарын 01

za daa tsalin denduu baga shuu 300evro gesen adil

0  |  0
zochin(66.181.161.16) 2019 оны 08 сарын 27

Mongoldoo hen ajillah be. Ajillah nasnii zaluuchuud ni gadagshaa ybaad duuslaa.

0  |  0
Top