Владимир Зеленский Украины засгийн эрхэнд гараад яг 100 өдөр боллоо. Энэ хугацаанд тэр юу амжуулав?
Донбассын асуудлыг шийдэж, Радаг тараана гэж тэр амалсан.
Радаг тэр тарааж амжсан. Одоо парламентад түүний нам олонхи болсон.
Харин Луганск, Донбассад амжилт олоогүй л байна.
Өмнөх ерөнхийлөгч Порошенкогоос ялгаатай нь тэр ОХУ-тай харилцаагаа сайжруулах гэж оролдож байгаа.
Порошенкогийн гаргасан 200 зарлигийг тэр хүчингүй болгосон. Тэр байтугай Порошенког авлигын хэргээр шүүхэд дуудсан.
Багадаа Монголд амьдарч байсан Владимир Зеленский ард түмэнтэй ойр Ерөнхийлөгч гэдгээ харуулан, шинэ үеийн хүн гэдгээ батлаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Украйн Эх орончдоосоо нэг юм салж нуруу нь тэнийхэндээ