Австралийн зохиолч Хятадад баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Хятадын Засгийн газар Австралийн хятад гаралтай зохиолч Ян Хэнцзюнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн баривчилснаа албан ёсоор зарлалаа. Ян Хэнцзюнь энэ оны нэгдүгээр сарын 18-нд АНУ-аас Хятадад гэр бүлийн хамт ирээд ор сураггүй алга болсон юм. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан “Бээжин хотын Аюулгүй байдлын газраас Австралийн иргэн Ян Хэнцзюнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр саатуулаад байна. Одоогийн байдлаар түүнийг хуулийн дагуу байцаан шалгах ажил хийгдэж байна. Түүний эрхийг хэн ч зөрчөөгүй. БНХАУ бол хууль ёсоо дагадаг орон. Австрали улс манай орны хууль дүрмийг хүндлэн, хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж байна” гэж мэдэгджээ.

Ян Хэнцзюнь бол өмнө нь Хятадын ГХЯ-нд ажиллаж байсан эрдэмтэн, зохиолч хүн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top