ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Өнөөдөр 2019.08.29. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр. Украинд өнөөдөр Уурхайчдын өдөр, Энэтхэгт Үндэсний спортын өдөр, Польшт Хотын цагдаагийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Уильям Фридкин, жүжигчин Эллиотт Гулд, найруулагч Жоэл Шумахер, Оросын дуучин, жүжигчин Ольга Зарубина, Америкийн жүжигчин Карла Гужино, Оросын жүжигчин Марина Александрова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1910 оны энэ өдөр Солонгос, Япон нэгдэх гэрээ хүчин төгөлдөр болж, Солонгос улс Японы колони болж байв.

1919 оны энэ өдөр Канадад авто машиныг хориглохоо больжээ.

1926 оны энэ өдөр Балбад боолчлолыг цуцлав.

1946 оны энэ өдөр Швед, Афганистан, Исланд улсууд НҮБ-ын гишүүн болжээ.

1949 оны энэ өдөр Зөвлөлтийн анхны атомын бөмбөгийн туршилт Семипалатинскийн полигонд болов.

1966 оны энэ өдөр “Beatles” хамтлаг сүүлчийн тоглолтоо Сан-Францискод хийжээ. Концерт «Long Tall Sally» дуугаар өндөрлөв.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд буужээ. Бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Харин лус тахих, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top