ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Өнөөдөр 2019.08.30. Монгол эх оронд маань нар 06 цаг 06 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Олон улсын алга болсон хүмүүсийн өдөр. Дэлхийн улс орнуудад өнөөдөр Казахстанд Үндсэн хуулийн, Татарстанд тусгаар тогтнолын, Туркт Ялалтын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Пегги Липтон, сагсан бөмбөгч Роберт Ли Пэриш, жүжигчин Камерон Диас, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Их Британийн продюсер Пол Окенфолд, Америкийн холимог тулаанч Жим Миллер, Оросын жүжигчин, дуучин Анастасия Задорожная, Латвийн теннисч Эрнест Гулбис зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1968 оны энэ өдөр «Beatles» хамтлагийн “Hey Jude” сингл гарчээ.

1969 оны энэ өдөр Техаст болсон олон улсын поп фестивальд 120 мянган хүн цугласан байна.

1973 оны энэ өдөр Кенид заан агнахыг хориглов.

1991 оны энэ өдөр Азербайжан тусгаар тогтнолоо зарлажээ.

1993 оны энэ өдөр Эйфелийн цамхагт 150 сая хүн зочилжээ.

1999 оны энэ өдөр Зүүн Тиморт бүх нийтийн санал хураалтаар иргэдийн дийлэнх нь Индонезоос тусгаар тогтнохын төлөө саналаа өгөв.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд буужээ. Хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийхэд сайн. Харин газар ухах, уул овоо тахих, худаг гаргахад муу. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top