ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Өнөөдөр 2019.09.02. Монгол эх оронд маань нар 06 цаг 10 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 28 градус, үүлшинэ.

Өнөөдөр Түвдэд Ардчиллын өдөр бол Вьетнамд Тусгаар тогтнолын, ОХУ-д Оросын Гвардын, Украинд нотариатын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Киану Ривз, Мексикийн жүжигчин Сальма Хайек, Германы хөл бөмбөгч Андреас Мёллер, Украины жүжигчин, телевизийн хөтлөгч Остап Ступка, Норвегийн уулын цаначин, олимпын дөрвөн удаагийн аварга Хьетил Андре Омодт, Оросын жүжигчин Алексей Чадов, Бразилын хөл бөмбөгч Алешандре Пато зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1971 оны энэ өдөр Арабын нэгдсэн бүгд найрамдах улс Египет болон Сири болж задрав.

1993 оны энэ өдөр ОХУ болон АНУ Олон улсын сансрын станцыг байгуулах зөвшилцөлд хүрчээ.

1996 оны энэ өдөр Украинд шинэ валют гривен ашиглаж эхлэв.

-Мөн оны энэ өдөр ОХУ-д сүүлчийн удаа цаазын ял гүйцэтгэжээ.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно. Морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Харин сан тавиулах, угаал үйлдэх, өглөг өгөх, хишиг дуудуулахад сайн. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top