Твиттерийг үндэслэгчийн Twitter-аккаунтыг хакерджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Олон нийтийн твиттер сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Жек Дорсигийн твиттер аккаунт халдлагад өртжээ.

Twitter-ийн хэвлэлийн албанаас мэдээлснээр халдлага наймдугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагт болж, Дорсигийн аккаунт дээр арьс өнгөөр ялгаварласан, дэлбэрэлт хийнэ гэж заналхийлсэн 15 пост бичсэн байжээ.

Үүнээс 20 минутын дараа твиттер хариу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд одоо аккаунтыг сэргээж, постуудыг устгасан байна. Хакерын “Chuckling Squad” бүлэг халдлагыг үйлдсэнээ зарласан байна.

2016 онд “OurMine” бүлэглэлийн хакерууд мөн Дорсиг хакердаж, “Аюулгүй байдлыг чинь шалгаж байна” гэсэн пост үлдээж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top