АНЭУ-ын үе залгамжилсан хунтайж, Дубай хотын Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн, шейх Хамдан ибн Мохаммед Аль Мактум наймдугаар сарын 30-нд Монголд ирлээ. Түүний албан бус айлчлалын зорилго нь амралт гэнэ.
Хэдий албан бус айлчлал ч түүнийг “Чингис хаан” нисэх буудал дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин угтан авчээ.
Шейх Хамдан ибн Мохаммед Аль Мактум өнгөрсөн жил ч манай улсад ирж байсан билээ.
Энэ талаар EADaily цахим хуудас “Монгол улс гадаадын томчуудын амардаг газар боллоо. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Монголын баруун аймагт амарсан” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 4 )
sain l biz dee duuriagaal baahan juulchid irne. kim jun unii surch baisan dund surguulid surch baisan yum baina lee. dood togsolt n
temeenii mah ideh gej bgaa bh daa zailuul
Heden shonhor l unegui avaachih gej yvaa biz
Sheix n ali n yum be saixan ayalaarai yu idex durtai boloo goy xooltoi gazar bol xoolgoy shuu xaaguur yavdag boloo?