Лифтэнд гацсан Ромын Папыг гал сөнөөгчид аварчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Ромын Пап Франсис Гэгээн Питерийн талбай дээр болсон мөргөлд хожигдож ирснийхээ төлөө уучлалт эржээ. 82 настай тэрбээр лифтэнд явж байхад нь цахилгаан тасарч, 25 минут гацсан байна. Гал сөнөөгчид ирж, цахилгааныг хэвийн байдалд оруулснаар түүнийг гаргаж авсан аж.

Ромын Пап Гэгээн Питерийн талбайд цугларсан олонд хандаж, уучлалт эрэн, гал сөнөөгчдөд алга ташихыг хүсжээ.

Ромын Папыг лифтэнд явж байхад нь цахилгааны хүчдэл унаж, лифт зогссон аж. “Бурханы авралаар гал сөнөөгчид хүрэлцэн ирж, 25 минутын дараа намайг гаргаж авсан. Тэдэнд гүнээ талархаж байна”, гэж Католик сүмийн тэргүүн ярьжээ.

Мөргөлийн үйл ажиллагааг шууд дамжуулж байсан Италийн телевизүүд Ромын Пап урьд өмнө нь хэзээ ч хоцорч байгаагүйг дурдан, эрүүл мэндийн шалтгаанаар хоцорч байна хэмээн таамаг дэвшүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
ячё(112.72.11.121) 2019 оны 09 сарын 02

липтэнд гацахаар нь ”авраад” бхдаа яахуудээ хаха... тэгээд бас гал сөнөөгч нар ирж цахилгааны эвдрэл янзлаад нтр хахаахаа

0  |  0
Top