ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Өнөөдөр 2019.09.04. Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, үүлшинэ.

Өнөөдөр Аргентинд Цагаачдын өдөр, Арменд Аврагчдын өдөр бол Молдавд Гаалийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Украины алдартай бизнесмен, улстөрч Григорий Суркис, Оросын жүжигчин Евгения Глушенко, Энэтхэгийн жүжигчин Риши Капур, Америкийн жүжигчин Уэс Бентли, Оросын хоккейчин Максим Афиногенов, Константин Барулин, Америкийн дуучин Бейонсе зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Япон улс Европын дайнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

1943 оны энэ өдөр Сталин Оросын үнэн алдартны шашны сүмийн гурван ламтай уулзав. Энэ уулзөлт ЗСБНХУ-ын шашны бодлогод эргэлт хийжээ.

1944 оны энэ өдөр Финланд ЗСБНХУ-ын эсрэг дайны үйл ажиллагаагаа зогсоов.

1959 оны энэ өдөр АНУ-д шилэн терко худалдаанд гарчээ.

1962 оны энэ өдөр “The Beatles” анхны сингл дээрээ ажиллаж эхэлжээ. Тус цомгийн анхны дуу нь “How Do You Do It?” болон “Love Me Do” байв.

1991 оны энэ өдөр Свердловск Екатеринбург болжээ.

1998 оны энэ өдөр “Google” компани үүсгэн байгуулагдав.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top