НЭМГ-ын алба хаагчид туул, дунд гол дагуух зам талбайг цэвэрлэлээ

2019 оны 09 сарын 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-хүрээнд өнөөдөр /2019.09.14/ Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид Туул болон Дунд гол дагуух хэсгийн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Баянзүрхийн товчооны гүүрнээс баруун тийш автозам дагуу орчны бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцсон алба хаагчид цуглуулсан хог хаягдалд ангилан ялгалт хийж, дахин боловсруулах болон ахуйн хэрэглээний хог хаягдал бүхий 25 гаруй шуудай хогийг ТҮК-ийн машинд хүлээлгэн өгсөн байна.

Дашрамд дуулгахад, энэ өдөр нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийж буй бөгөөд цэвэрлэгээнээс үүссэн болон ТҮК-уудын ачиж тээвэрлэж хүрэлцэхгүй байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг УБЗАА-аас нэмэлт машин гаргаж ачуулах арга хэмжээг авч байгаа юм.

Мөн дүүргүүдийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрт байрлах хөшөө баримлыг угааж цэвэрлэх бол, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэн байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: НЭМГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.39) 2019 оны 09 сарын 14

Оюутнууд ч энэ газрыг олон удаа цэвэрлэсэн дээ. Бохирдуулахгүй байж болдоггүй юм байх даа. Монголчуудын толгой бохирдчихсон болохоор тэгдэг юм болов уу?

0  |  0
Top