Оросын онгоц ослын буулт хийжээ

2019 оны 09 сарын 17

ОХУ-ын “Red Wings” агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн “А321” онгоц өчигдөр орой /2019.09.16/ ослын буулт хийжээ.

Онгоц Черногорын Тиват хотын нисэх буудалд газардах үед явах эд ангиас нь утаа гарч эхэлсэн талаар “ТАСС” агентлаг мэдээлсэн байна. Москвагаас Тиват руу ниссэн онгоцонд утаа гарах үед аврах, гал унтраах алба шуурхай ажиллажээ. Гал гараагүй, зорчигч гэмтэж бэртээгүй талаар Тиват хотын нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Гэхдээ онгоц эргэж Москва руу хөөрөлгүй, Тиватад үлджээ. Мэргэжилтнүүд үзлэг, шалгалт хийх аж.

Өмнө нь Оросын “Сибирь агаарын тээврийн компанийн “А320” онгоц Өмнөд Сахалины нисэх буудалд ослын буулт хийж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top