Тайваньд гахайн мах оруулбал сая доллароор торгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Тайванийн Засгийн газраас Филиппин иргэдийн ачаа тээшинд маш нарийн үзлэг хийж эхэллээ. Учир нь Филиппинд саяхан гахайн африк мялзан өвчин гарсан. Тайванийн “Тайвань-Таоюань” олон улсын нисэх буудалд Филиппинээс гадна тус өвчин гарсан, сэжигтэй тохиолдол илэрсэн бүх улсуудын иргэдэд мөн ийм арга хэмжээ авч байгаа.

Үүнд Мьянмар, Хятад, ОХУ, Монгол, Хонконг, Макао, Филиппин, Вьетнам, Камбож, Лаос, Таиланд, Хойд болон Өмнөд Солонгос улсууд багтсан. Сингапур, Малайз, Индонез, Брунейд гахайн африк мялзан өвчин гараагүй ч тус улсын иргэдийг ч хатуу чанга шалгаж байна.

Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхийг завдсан этгээдэд 200 мянгаас нэг сая хүртэлх тайвань долларын торгууль оноох болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top