Хятад улс “Вeidou” системийн хоёр хиймэл дагуул хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Хятад улс өнөөдөр өглөө /2019.09.23/ “Вeidou” системийн хоёр хиймэл дагуул тойрог замд оруулжээ. БНХАУ-ын Сычуань мужийн “Сичан” сансрын төвөөс “Beidou” системийн хоёр хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” пуужин хөөрсөн байна.

Эдгээр хиймэл дагуул нь “BDS” навигацийн системийн 47, 48 дахь хиймэл дагуул болжээ. Бусад хиймэл дагуулын хамт системийн хамрах хүрээ, байршлын нарийвчлалыг сайжруулахад ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top