Шинзо Абэ: Ким Жон Унтай уулзахад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтай урьдчилсан ямар нэгэн нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол өнгөрсөн тавдугаар сард мөн түүнтэй нээлттэй яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Японы Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ болон Ираны удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр Саудын Арабын газрын тосны байгууламж руу халдсан явдалтай холбоотойгоор Ойрх Дорнодод үүссэн хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх уулзалтыг хийх юм.

Шинзо Абэ мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхийн зэрэгцээ Доналд Трамптай хоёр орны худалдааны шинэ хэлэлцээрийн талаар хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top