Энэ өдөр түүхэнд: IX сарын 26

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

МТӨ 55 оны энэ өдөр Юлий Цезарь Британид халдан довтолжээ.

1382 оны энэ өдөр Алтан Ордны хаан Тохтамыш Москваг эзэлжээ.

1887 онд Америкийн зохион бүтээгч Эмиль Берлинер пянз тоглуулагч бүтээжээ.

1976 оны энэ өдөр ЗХУ-ын иргэний агаарын тээврийн нэгэн нисгэгч Ан-2 онгоцтой хөөрч, өглөөний 08.00 цаг орчим хуучин эхнэрийнхээ орон сууцыг мөргөсөн юм. 11 хүн амиа алдаж, харин хуучин эхнэр нь тэр үед байрандаа байгаагүй байна.  

1960 оны энэ өдөр НҮБ-ийн түүхэн дэх хамгийн урт үгийг Кубын удирдагч Фидель Кастро хэлсэн юм. Түүний илтгэл 4 цаг 29 минут үргэлжилсэн байна.

1983 онд ЗХУ-ын дэд хурандаа Станислав Петров цөмийн дайны аюулыг зогсоосон юм. Энэ өдөр Америкийн талаас цөмийн пуужин харваж байгааг Зөвлөлтийн радар илрүүлсэн байна. Дүрэм ёсоор Петров дарга нартаа илтгэж, мэдээж дарга нь хариу цохилт өгөх тушаал буулгах байв. Харин Петров техникийн алдаа гарч гэж бодон, алдааг зассанаар цөмийн дайн болоогүй түүхтэй.

Украины Ерөнхийлөгчөөр 2014-2019 онд ажилласан Петр Порошенко 54 нас хүрч байна.

АНУ-ын теннисчин Серена Уильямс 38 нас хүрлээ.

2008 оны энэ өдөр Цонжинболдогт дэлхийд хамгийн том Чингис хааны хөшөөний нээлт болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top