Филиппинд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 29

Филиппиний Минданао арлын ойролцоо өнөөдөр /2019.09.29/ 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Филиппиний өмнөд хэсэгт орших энэхүү аралд болсон газар хөдлөлтийн гол төв нь Давао хотоос 201 км-ийн зайд байсан талаар албаныхан мэдээлэв.

Газар хөдлөлтөөр хүн гэмтэж бэртээгүй, цунамигийн аюул одоогоор байхгүй гэжээ. Өмнө нь Индонезийн эрэгт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Филиппин нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт оршдог. Филиппиний олтриг нь Номхон далайн баруун хэсэгт байх арлуудаас бүрдэнэ. Индонез, Малайз, Палау, Хятад, Вьетнамтай усаар хиллэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top