Афганистанд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдлага болов

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 29

Афганистанд өчигдөр /2019.09.28/ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн билээ. Санал хураалтын үеэр талибууд халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн учир олон мянган цэрэг, хүчнийхэн аюулгүй байдлыг ханган ажиллаж байв. Гэвч өчигдөр нийт 113 халдлага болж, 32 хүн амь үрэгдэж, 123 хүн бэртэж гэмтжээ. “Талибан” бүлэглэл 64 халдлагын хариуцлагыг үүрнэ гэсэн бөгөөд тус хөдөлгөөний 34 зэвсэгт этгээд алагдаж, 18 гишүүн нь саатуулагдсан байна.

Афганистан улс 37 сая хүнтэй ч сонгуульд 10 сая хүрэхгүй сонгогч бүртгэгдсэн байсан гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гурван долоо хоногийн дараа зарлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top