Хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийнхүү УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.
Ийнхүү хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигийг уншиж танилцуулав. Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийллээ. Мөн хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.
ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзоригийн товч намтраас
БОЛОВСРОЛ:
1990-1995 ОХУ-ын Тамбов хот дахь цэргийн академи
2001-2002 АНУ-ын Жоржиа муж дахь Форт Беннинг цэргийн баазад явган цэргийн офицерын үндсэн дамжаа болон ренжерийн сургууль
2007-2008 АНУ-ын Тэнгисийн явган цэргийн команд штабын коллеж
2011-2012 АНУ-ын Армийн Дайны коллеж
АЖЛЫН ТУРШЛАГА:
1995-1997 Салааны захирагч
1997-1998 Явган цэргийн тусгай батальонд штабын офицер
1998-2002 Явган цэргийн тусгай батальонд сургагч багш
2002-2003 Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга
2003-2006 ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст мэргэжилтэн
2006-2010 Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга
2010-2012 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт
2012-2014 ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга
2014-2019 ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга
2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр одоогийн албан тушаалд томилогдсон.
АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА:
2001-2002 Баруун Сахар дахь НҮБ-ын MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагч
2004-2005 Олон улсын эвслийн цэргийн "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд ажиллагааны офицер
2006-2007 Сьерра Леонд явагдсан НҮБ-ын UNAMSIL-UNMIL ажиллагаанд цэргийн багийн захирагч
Англи, орос хэлтэй.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
Сэтгэгдэл ( 1 )
goy zurhai bna