Шведийн хаан ач нарынхаа цолыг хураажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Шведийн Эзэн хаан Карл XVI Густав өөрийн хүү хунтайж Карл Филипп, охин Мадлен нарын хүүхдүүдийг хааны гэр бүлийн эгнээнээс хасаж, хаан ширээ залгамжлах эрхийг нь цуцалснаа зарлалаа. Эзэн хааны ордны албан ёсны цахим хуудаснаас гурван настай ханхүү Александр, хоёр настай ханхүү Габриэль, таван настай гүнж Леонора, дөрвөн настай ханхүү Николь, нэг настай гүнж Адриенна нарын намтрыг хассан байна. Ингэснээр Эзэн хааны ууган охин Викториягийн хүүхдүүд хаан ширээ залгамжлагчдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Эзэн хаан ямар учраас ийм шийдвэр гаргаснаа тайлбарласангүй. Түүний отгон охин Мадлен АНУ-ын Майамид амьдардаг нь нөлөөлсөн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top