Иранд саатуулагдсан орос сэтгүүлчийг суллажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Ираны засаг захиргаа Оросын сэтгүүлч Юлия Юзикийг суллах шийдвэр гаргажээ. Түүнийг энэ сарын 2-нд Тегераны зочид буудлаас саатуулсан билээ.

Сэтгүүлч бүсгүй өчигдөр /2019.10.09/ Москвад эргэн ирсэн талаар Тегеран дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдээлжээ. “ОХУ-ын Гадаад хэргийн яам, Тегеран дахь Оросын Элчин сайдын яамны хамтын хүчин зүтгэлээр Юлия Юзикийг суллаж чадлаа” гэж тус яамнаас мэдэгдсэн байна.

Өмнө нь хүний эрхийн олон байгууллага Иранд хандан сэтгүүлчийг суллахыг уриалж байсан юм. Тегераны зүгээс орос бүсгүйг саатуулснаа визийн дэглэм зөрчсөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top