Сүүлийн хоёр сард "deepfake" буюу хуурамч дүрс бичлэгийн тоо хоёр дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Хүний нүүрний дүрсийг өөр хүний бие дээр эвлүүлэн яг бодит мэт харагдуулдаг deepfake буюу хуурамч дүрс бичлэгийн тоо хоёр сарын хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Ялангуяа хэн нэгэн алдартныг эвлүүлэн порно бичлэгт ашиглах нь нэмэгдсэн байна. Зөвхөн Их Британид л гэхэд 2018 оны12 дугаар сард 14.6 мянган хуурамч дүрс бичлэг цахим хуудаст байршжээ.

Түүнээс гадна порно бичлэгт ашигладаг нь жинхэнэ жүжигчин тоглуулахаас илүү компьютерын программ ашиглан бүтээсэн зохиомол жүжигчид тоглуулдаг аж. Өмнөд Солонгост к-поп оддыг хуурамч дүрс бичлэгээр сүрдүүлэн мөнгө нэхэх, алдар хүндийг нь гутаах оролдлогууд эрс нэмэгджээ. Америк болон Британид олны танил алдартнуудыг мөн адил хуурамч дүрс бичлэгээр олон нийтийн цахим сүлжээнд цацах болсон байна. Дэлхий даяар нэг жилд хуурамч бичдэг үзэгчдийн тоо 135 саяар хэмжигдэж байгаа бөгөөд жил ирэх бүр энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид анхааруулжээ.

Хайлтын системийн алдарт Google компани хиймэл оюун ухаан ашиглан хуурамч дүрс бичлэгийг жинхэнэ бичлэгээс ялгах чадвартай программ хөгжүүлж байгаа ажээ. Харин фейсбүүк болон твиттер компаниуд ч энэ чиглэлийн программ хангамжийг хөгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top