Сонгуулийн өмнөх хоосон амлалт Монгол төдийгүй дэлхий дахинд “сонгодог” үзэгдэл. Хэрэв манайд үглэж бухимдаад, хэсэг жагсаад өнгөрдөг бол Мексикт огт өөрөөр арга хэмжээ авдаг.
Чьяпас мужийн Лас-Маргаритас хотын дарга Хорхе Эскандон энэ сарын 8-нд сонгогчидтой хийсэн уулзалтаа насан туршдаа мартахгүй биз ээ. Хорхе хотын дарга болохдоо зам барина, засна гэж амлаж байсан. Гэвч ажил эхэлсэнгүй, дэлхийн мянга мянган хотын дарга нарын нэгэн адил тэр амлалтаа мартаж орхисон юм.
Харин мексик сонгогчид мартаагүй. Тэд худалч хотын даргад замын талаар хэдэн асуулт тавиад шийтгэлдээ оржээ. Эхлээд ухамсрын шанаа өглөө, дараа нь машинд хүлээд засна гэж амласан замаар нь чиржээ.
UNA SU ARRASTRADA. Alcalde de #LasMargaritas, Jorge Luis Escandón Hernández, es sujetado a una camioneta que lo arrastra en pleno parque central, luego de haber sido secuestrado de la propia alcaldía #Chiapas #VideoViral pic.twitter.com/ptdP7g2w92
— Tinta Fresca Chiapas (@tinta_fresca) October 8, 2019
Аз таарч цагдаагийн эргүүл тааралдаагүй бол хотын даргын хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх байсан нь гарцаагүй. Хотын иргэд цагдаад Хорхег өгөхийг хүсээгүй тул нэмэлт хүч дуудаж, багахан хэмжээний тулаан болсны дараа хотын дарга суллагдсан байна.
Худалч хотын даргыг суллах ажиллагааны үр дүнд 11 хүн хүнд гэмтжээ. Харин хотын дарга бага зэргийн шалбархайг эс тооцвол эсэн мэнд үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Хан Уулийн Цэрэн гэдэг нөхөрийг л ингэж чирмээр байна. гудамж замыг нь заснаа гээд л хуцаад байсан улсын мөнгө идээд л авгайтайгаа гадаадад зугаалаад л авилга хулгай хийсээр л байх шиг байна даа.
bat uuliig ingej chire
Zuv..s.Zuv..shine zam barisan orchnoo. Zasaacheeeee.. ODDIIN. HOTHONII. HASHAAA
manaid heregleh hergtei de. tuuliin butgas hyadsan Camarsaihan hamgiin turuund ter burgasnd ni avaachih heregtei tend ni uchiriig ni olchih heregtei.JDU 700 terbum Vapital 360 terbum idsen Hurelsuh bas uchihguuii chiruuleh baih
76-g ingeh yumsan, daanch bid nar hulchgar novshnuuddaa,
манайд үүнийг хэрэглэж авилгач дараг нарын гар хурууг тасдаж, хүчин хийсэн гишүүнийг засах хөнгөлөх ххэрэгтэй
Амарсайханыг Налайхын замаар чирнэ
Bravoo\n