Оросууд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг цаазлах хэрэгтэй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Саяхан ОХУ-ын Саратов хотод есөн настай охины амь насыг хохироосон хэрэг гарч, хотын иргэдийг цочроосон билээ. Лиза охин энэ сарын 9-нд сургуульдаа яваад гэртээ эргэн ирээгүй юм.
 


Хот даяараа бяцхан охиныг эрэн хайсан ч түүний цогцсыг машины гараашнаас олсон.
 

Хэргийн газар


Энэ хэргийг 35 настай этгээд үйлдсэн байсан бөгөөд иргэд түүнийг ард түмний гарт өгөхийг шаардаж, цагдаагийн газар руу дайрсан тул цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж байж, гэмт этгээдийн амь насыг аварсан юм.
 

Гэмт хэрэгтэн


Лиза Киселев охиныг оршуулах ёслолд олон мянган хүн ирж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон тохиолдолд хатуу шийтгэх, цаазын ялыг эргүүлэн сэргээхийг шаарджээ. 
 


Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Төрийн Думаас олон нийтийн сүлжээгээр “Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироосон хэрэгт цаазын ялыг сэргээн хэрэглэх ёстой юу” гэсэн санал асуулга явуулж эхлээд байна. 
 


Өнөөдрийн байдлаар санал асуулгад 146.736 хүн оролцож, 79.12 хувь нь цаазын ялыг сэргээхийг дэмжжээ. Харин 17.41 хувь нь эсэргүүцсэн байна. 

Төрийн Думын депутат Евгений Примаков “Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвасан, алан хядах ажиллагаа хийсэн болон их хэмжээний авлига авсан этгээдүүдэд цаазын ял оноох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.221) 2019 оны 10 сарын 19

бид бас оросын жишгээр ажиллах ёстой, манайд бага насны хүүхэд хүчирхийлэгч этгээдийг өөгшүүлээд байгаа сүүлдээ бараг хохирогчийн буруу болж байгаа. энэн шиг доромжлол байх уу. Оросууд здвлон туулсан ард тэмэн тэмцэж чадаж байна, бид ийм хэрэг гарахад ингэж нэгддэг бил үү

0  |  0
nam bus irgen(112.72.12.4) 2019 оны 10 сарын 16

Mongoliin avilgalchid luivarchid eh ornoo zarj idegsediig tsaazlahiinsan. yag vnendee tiim hvmvvsees bolj uls oron uruudan doroitoj bga n vnenshd. manai ard tumen yagad iim hvltsengvi bolchwoo. temtsehgvi ard tumen muhnu gj hatuu vg bga shvv...

0  |  0
Монголын ард түмэн(103.9.89.18) 2019 оны 10 сарын 19

Цаазын ялыг сэргээж хамгийн түрүүнд Элбэгдорж,Баяр,Сайханбилэг, Баярцогт нарыг цаазлая. Цаазлахгүй бол ард түмэнийг шийтгэ гээд бидний гарт өгчих бид аргаа олое

1  |  0
Иргэн(202.126.89.111) 2019 оны 10 сарын 15

Оросыг хар, манай улс бас ийм байх хэрэгтэй.

1  |  0
Top