Анх удаа эмэгтэй сансрын нисэгчид дангаараа задгай сансарт ажиллав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Түүхэнд анх удаагаа эмэгтэй сансрын нисэгчид задгай сансарт гарч ажилласан үйл явдал өчигдөр /2019.10.18/ боллоо. Эмэгтэй сансрын нисэгчдээс бүрдсэн баг Олон улсын сансрын станцын гадна талд эрчим хүчний шугамын гэмтлийг засжээ.

NASA-гийн хоёр эмэгтэй сансрын нисэгч хүн төрөлхтөн задгай сансарт гарсан 50 гаруй жилийн түүхэнд анх удаагаа дангаараа, эрэгтэй сансрын нисэгчдийн тусламжийг авалгүйгээр задгай сансарт ажиллав.

Түүхэн үйл явдалд оролцсон эмэгтэй нисэгчдийн нэг болох Кристина Кок нь дөрөв дэх удаагаа задгай сансарт ажилласан бол нөгөө нисэгч Жессика Мэйр нь анх удаа задгай сансарт гарчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nusak(24.19.4.149) 2025 оны 03 сарын 13

Savitskaya bol em hun shuu.

1  |  0
баатар(203.91.115.50) 2025 оны 03 сарын 13

мэдээлэлээ зөв бичиж сураач, түүхэнд анх задгай сансарт гарсан иргэн бол ОХУ-ын С.Савицкая шүү дээ. эд бол эрэгтэй хүний тусламжгүйгээр бие дааж гарсан хүмүүс байна энэ ялгааг зөв бичиж СУР СУР СУР

1  |  0
Close menu