ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Өнөөдөр 2019.10.30. Энэ оны 303 дахь өдөр. Он дуусахад 62 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 33 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ-д Тэнгисийн хүчний өдөр, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Словакт Үндсэн хуулийн өдөр, Африк тивд Африкийн хүнсний аюулгүй байдлын өдөр, Индонезид Үндэсний мөнгөн тэмдэгтийн өдөр, Украинд Хар тамхины наймааны эсрэг өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин, фото модель, зохиолч Иванка Трамп, Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадона, Их Британийн хөгжимчин, “Bush” рок хамтлагийн удирдагч Гэвин Россдэйл, БНСУ-ын холимог тулаанч Чой Хон Ман, Египетийн яруу найрагч Абдел Мубарак нарын алдартнуудын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1485 оны энэ өдөр Английн Хенри VII хаан ширээндээ заларчээ.

1696 оны энэ өдөр Петр хаан Тэнгисийн цэргийн хүчин байгуулах зарлиг буулгасан байна.

1905 оны энэ өдөр Оросын анхдугаар хувьсгал эхэллээ.  

1937 оны энэ өдөр Гермес солир дэлхийд 780 мянган км зайд ойртож иржээ.

1938 оны энэ өдөр АНУ-ын CBS радио Герберт Уэллсийн “Дэлхийн дайн” зөгнөлт романыг жинхэнэ бодит үйл явдал мэт дамжуулж эхэлсэн тул олон мянган хүн үймж сандран, орон гэрээ орхин зугтсан байна.

1941 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-д тусламж болгон, нэг тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ.

1998 оны энэ өдөр Шведийн Гётеборг хотын нэгэн диско дээр түймэр гарч, 63 хүн амиа алдсан байна.

2013 оны энэ өдөр бейсболын “Бостон Ред Сокс” баг 1918 оноос хойш 95 жилийн дараа анх удаагаа лигийн аварга болсон байна.

Үс засуулбал эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч морь, хонь жилтнүүд үс засуулахаас цээрлэвэл зохилтой. Билгийн тооллын шинийн 3, суудал ус, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр. Балжинням, дашнямтай өдөр. Өдрийн сайн цаг нь морь, бич, тахиа, хулгана, үхэр, туулай цаг. Луу, бич, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу. Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэх, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуварга тойн болох, эд мал авах зэрэгт нэн сайн. -Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top