ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Өнөөдөр 2019.10.31. Энэ оны 304 дэх өдөр. Он дуусахад 61 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 35 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхий даяар Хэллоуины баяр, Олон улсын Хар далайн өдөр, Олон улсын эдийн засгийн өдрийг тэмдэглэж байгаа бол Камбожид Эзэн хааны мэндэлсэн өдөр, ОХУ-д Хорих газрын ажилчдын өдөр, Энэтхэгт Үндэсний эв нэгдлийн өдөр, Ирландад Ургацын баяр тохиож байна. Мөн дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрснийг тохиолдуулан, “Долоон тэрбумын өдөр”-ийг 2011 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ.

Энэ өдөр Голландын хөлбөмбөгч Марко ван Бастен, Америкийн инээдмийн жүжигчин Роб Шнайдер, рэп дуучин J.I.D, Буриадын модель, жүжигчин Ирина Пантаева, Японы сүмоч Хокүторики нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

475 оны энэ өдөр Ромын Эзэнт гүрний сүүлийн эзэн хаан Флавий Ромул Август хаан ширээндээ заларчээ.

1864 оны энэ өдөр Невада АНУ-ын 36 дахь муж болов.

1892 оны энэ өдөр Артур Конан Дойль “Шерлок Холмс” зохиолоо хэвлүүлсэн байна.

1922 оны энэ өдөр Муссолинигийн цэргүүд Ромд орж, Итали орон фашист засаглалтай болжээ.

1961 оны энэ өдөр И.В.Сталины шарилийг Лениний бунхнаас гаргалаа.

1984 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд  Индира Ганди алуулжээ.

2011 оны энэ өдөр дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрчээ.

2018 оны энэ өдөр дэлхийн хамгийн өндөр хөшөө 240 метр “Эв нэгдлийн хөшөө” Энэтхэгт баригдсан байна.

Өнөөдөр үс засуулбал баян ноён болох, бие эрхтний хүч сайжрах сайн өдөр. Гэвч хонь, үхэр, луу, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.

Өдрийн сайн цаг: Могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40). Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу. Худалдаа наймаа хийх, модны үйл, цагаан зүгийн үйл, сургуульд сурах, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хэрүүл тэмцэлд муу. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top