ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Өнөөдөр 2019.11.01. Энэ оны 305 дахь өдөр. Он дуусахад 60 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 36 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цагаан хоолтны өдөр бол Мексикт Үхэгсдийн өдөр, АНУ-д Шүдний сойзны өдөр, Самоад Мод тарих үндэсний өдөр, Бутанд Эзэн хааны мэндэлсэн өдөр, Алжирт хувьсгалын баяр, Виржиний аралд Эрх чөлөөний баярын өдөр тохиож байна.

Энэ өдөр Чехийн биатлонч Габриэла Коукалова, Их Британийн жүжигчин, дуучин Наталия Тена, Америкийн “Hustler” сэтгүүлийн ерөнхий редактор Ларри Флинт, Өмнөд Солонгосын Twice хамтлагийн дуучин Ю Чонён, Японы бейсболч Масахиро Танака нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1179 оны энэ өдөр Францын эзэн хаан Филипп II Август хаан ширээндээ заларчээ.

1604 оны энэ өдөр Уильям Шекспирийн “Отелло” жүжиг анх удаа Лондон хотын Уайтхолл ордонд тавигдсан байна.

1755 оны энэ өдөр Португалын Лиссабонд хүчтэй газар хөдлөлт болж, цүнами үүссэнээс 100 мянган хүн амь насаа алджээ.

1896 оны энэ өдөр “National Geographic” сэтгүүлд анх удаа эмэгтэй хүний нүцгэн цээжний зураг тавьжээ.

1897 оны энэ өдөр Туриний их сургуулийн оюутнууд хөлбөмбөгийн “Ювентус” багийг үүсгэн байгуулав.

1952 оны энэ өдөр АНУ анх удаа устөрөгчийн бөмбөг туршив.

1993 оны энэ өдөр Европын холбоо үүсэн байгуулагджээ.

1998 оны энэ өдөр Европын Хүний эрхийн шүүх ажлаа эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна. Энэ өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top