ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 11 сарын 05

Өнөөдөр 2019.11.05. Энэ оны 309 дэх өдөр. Он дуусахад 56 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 42 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр бол Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Гай Фоксын шөнө буюу түүдэг галын өдөр, АНУ-д америк хөлбөмбөгийн өдөр, Перуд инкүүдэд зориулсан Пуногийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Украины хөлбөмбөгч Олег Блохин, Эстонийн озэки асан Барүто нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1605 оны энэ өдөр Англид парламентын ордныг дэлбэлэх гэж оролдсон Гай Фокс баривчлагджээ.

1838 оны энэ өдөр Хондурас улс төв Америкийн холбооноос гарч байгаагаа зарлалаа.

1934 оны энэ өдөр Ленинград хотын “Титан” кино театрт алдарт “Чапаев” кино нээлтээ хийжээ.

1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал ажлаа эхэлсэн байна.

1961 оны энэ өдөр ЗХУ-ын Эльбарусово тосгонд баярын хурлын үеэр гал гарж, 110 хүн амиа алдсаны 106 нь хүүхэд байлаа.

1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” машинаа танилцууллаа.

2006 оны энэ өдөр Иракийн Ерөнхийлөгч асан Саддам Хусейнд цаазаар авах ял оноожээ.

2010 оны энэ өдөр Пакистаны Карачид  “Beechcraft 1900” онгоц сүйрч, 22 хүн амиа алдсан байна.

2017 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японд айлчлалаа эхэлжээ.

Энэ өдөр үс засуулахад өвчин өчүүхэн ирнэ

Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Амь таслах, хор найруулах үйл бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Хол газар одогсод баруун урагш мөрөө гаргаарай.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top