ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 11 сарын 06

Өнөөдөр 2019.11.06. Энэ оны 308 дахь өдөр. Он дуусахад 55 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 44 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 8 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дайн, зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахыг эсэргүүцэх олон улсын өдөр, Хүний гарт үрэгдсэн ан амьтны дурсгалын өдөр, Цаасгүй өнгөрүүлэх дэлхийн өдөр бол Доминикан, Тажикстанд Үндсэн хуулийн өдөр, Узбекистанд Соёлын салбарын ажилтнуудын өдөр, АНУ-д саксофон хөгжмийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Эмма Стоун, Сербийн теннисчин Ана Иванович, Америкийн нийтлэлч Мария Шрайвер, Германы хөлбөмбөгч Андре Шюррле, Австрийн дуучин Кончита Вурст, Америкийн сагсан бөмбөгч Ламар Одом, Английн жүжигчин Тэнди Ньютон, Өмнөд Солонгосын  Exo хамтлагын гишүүн асан, жүжигчин Крис нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1632 оны энэ өдөр Шведийн хаан  Густав II Адольф хүнд шархдан, амиа алдсан байна.

1736 оны энэ өдөр алдарт эрдэмтэн Михаил Ломоносов Германы Марбургск их сургуульд элсжээ.

1860 оны энэ өдөр Авраам Линкольн АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1887 оны энэ өдөр Шотландын хөлбөмбөгийн “Селтик” баг үүсэн байгуулагджээ.

1923 оны энэ өдөр Польшид Краковын бослого эхэлжээ.

1986 оны энэ өдөр Алекс Фергюсон Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчаар томилогдлоо.

1995 оны энэ өдөр “Queen” хамтлагийн Фредди Меркьюритэй хамгийн сүүлийн цомог худалдаанд гарсан байна.

Энэ өдөр үс засуулахад өвчин өчүүхэн ирнэ

Гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Энэ өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатнавал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Хол газар одогсод зүүн хойш мөрөө гаргаарай.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top