Forbes сэтгүүл Билл Гейтсийг ардаа орхисон бизнесмений нэрийг зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Louis Vuitton Moet Hennessy” корпорацын тэргүүн Бернар Арно “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад хоёрт бичигджээ.

70 настай Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө энэ сарын 5-ны байдлаар 107 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Ингэснээр тэрбээр106.8 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийг ардаа орхисон байна. Дэлхийн хамгийн баян эрхэм гэх алдрыг дэлхийн хамгийн том цахим борлуулагч, технологийн “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос эзэмшсэн хэвээр байна. Түүний хөрөнгө 112.4 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.

Энэ оны зургаадугаар сард Арно манай гарагийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад Билл Гейтсийг ардаа орхиж чадсан ч удалгүй түүний ард орсон юм. Ингэснээр “LVMH” корпорацын тэргүүн 100 тэрбум ам.долларыг давсан хөрөнгөтэй дэлхийн гурав дахь хүн болж байна. Арно нь Европын хамгийн чинээлэг хүн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top