Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Өнөөдөр 2019.11.07. Энэ оны 307 дахь өдөр. Он дуусахад 54 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 45 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 7 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын төслийн менежерийн өдөр бол ОХУ-д аугаа их Октябрын социалист хувьсгалын өдөр, Киргизэд Өвөг дээдсээ дурсах өдөр, Тажикстанд Театрын өдөр, Бангладешид Хувьсгалын өдөр, Унгарт Дуурийн баярын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Москва хотын дарга асан Юрий Лужков, Испанийн хөлбөмбөгч Давид Де Хеа, Францын дижей Давид Гетта, Америкийн Нобелийн шагналт эрдэмтэн  Эрик Кандель, Японы дуучин Нана Окада, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Юнжин нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

680 оны энэ өдөр Константинополийн сүмийн гурав дахь их чуулган эхэлж, бүтэн жил үргэлжилжээ.

1891 оны энэ өдөр Америкийн Уиткомб Лео Жадсон өмдний цахилгааны зохиогчийн эрхийг авсан байна.

1913 оны энэ өдөр Хойд Америкийн Их Нууруудад болсон шуургаар 12 хөлөг онгоц живж, 250 хүн амиа алджээ.

1917 онд Орост Аугаа их Октябрын социалист хувьсгаль эхэлсэн байна.

1972 оны энэ өдөр Бүгд найрамдах намын  Ричард Никсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав.

1987 оны энэ өдөр Тунист хувьсгал гарч, Бен Али Ерөнхийлөгч болжээ.

1989 оны энэ өдөр Дэвид Норман Динкинс Нью-Йорк хотын анхны өнгөт арьстан дарга болжээ.

1990 оны энэ өдөр Александр Шмонов гэх слесарь баярын арга хэмжээний үеэр Михаил Горбачёвийг буудсан байна.

2012 оны энэ өдөр Гватемалд 7,4 магнитудын газар хөдлөлт болж, 42 хүн амь насаа алджээ.

2015 оны энэ өдөр Сингапурт БНХАУ, Тайванийн Төрийн тэргүүд тусгаар салснаас хойш анх удаа уулзав.

Энэ өдөр үс засуулахад сайн, эрч хүч ихэснэ.

Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40). Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

Дуган шүтээн босгох, тахих үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, замд гарахад муу.

Хол газар одогсод зүүн зүгт мөрөө гаргаарай.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top