ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Өнөөдөр 2019.11.12. Энэ оны 316 дахь өдөр. Он дуусахад 49 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 10 хэм хүйтэн, шөнөдөө 12 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хатгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр, Хүүхдээ алдсан эхчүүдийг дэмжих дэлхийн өдөр бол Азербайжанд Үндсэн хуулийн өдөр, Индонезид Аавын өдөр, Тайваньд Соёлын сэргэн мандалтын өдөр, Коморын арлуудад Үндэсний баяр махоре, Зүүн Тиморт Залуучуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Оскарын шагналт, Америкийн жүжигчин Энн Хэтэуэй, Канадын жүжигчин Райан Гослинг, олимпын аварга, румын гимнастикч Надя Команечи, Вьетнамын төгөлдөр хуурч Тран Тху Ха, Японы манга зураач Минами Канан нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1860 оны энэ өдөр АНУ-д Нууц алба байгуулагджээ. Энэ албаны анхны үүрэг нь хуурамч долларыг илрүүлэх байв.

1910 оны энэ өдөр киноны анхны орлон тоглогч шатаж байгаа агаарын бөмбөлгөөс Гузон голд үсэрчээ.

1917 оны энэ өдөр Петроградын Өвлийн ордныг Улсын музей болгон зарлажээ.

1933 оны энэ өдөр Германы парламентын сонгуульд Нацист нам 92 хувийн саналаар ялалт байгуулжээ.

1945 оны энэ өдөр Югославын төрийн тэргүүний сонгуульд Иосип Броз Тито ялсан байна.

1973 оны энэ өдрийг хип-хоп хөгжмийн төрсөн өдөр гэж үздэг.

1990 оны энэ өдөр Японы Эзэн хаан Акихито хаан ширээндээ заларчээ.

1996 оны энэ өдөр Энэтхэгийн Чархи-Дарид Саудын Арабын иргэний тээврийн Боинг-747 онгоц Казахстаны ачааны Ил-76ТД онгоцтой агаарт мөргөлдөж, 349 хүн амиа алджээ.

Энэ өдөр үс засуулахад өлзийтэй сайн.

Өдрийн сайн цаг: могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40). Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу. Гэр барих, шүтээн босгох, аравнайлах, үр тарих, хишиг даллага авхуулах, дайнд ялах, дайсан дарах, номхотгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахихад сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.

Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

өглөөний цайг заавал уу эс бөгөөс цөс чулуужна

0  |  0
Top