Их Британийн ханхүү Харри жүжигчин Меган Маркл нарын хайр сэтгэл тэднийг хатан хааны гэр бүлээс хөндийрөхөд хүргэжээ. Тэд Их Британийн хатан хааны гэр бүлийн бусад гишүүдээс бүрэн тусгаарлагдсан мэт байдаг талаараа Африкийн орнуудаар айлчлах үеэрээ санамсаргүй ярьсан байна. Хатан хааны гэр бүлийн гишүүн байх их хэцүү байгаа талаар тэд санамсаргүй ярьсан ч энэ нь ард олных нь дунд өөр шум дэгдээжээ.
Меган Марклд өөр оронд, гэр бүл, ойр дотнынхноосоо хол хүүгээ өсгөхөд амаргүй байгаа аж. Түүний ойрын хүний ярьснаар Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн бусад энгийн гэр бүл шиг нэгэндээ тусалдаггүй, ярьж хөөрөх, асуух, бие бие рүүгээ утасдах зэргийг огт хийдэггүй хачин гэр бүл гэнэ.
Мөн Харри ах Уильямаасаа хол хөндий, огт өөр замаар явж байгаа талаар Меган ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )