Монгол Улсын Зэвсэгт хүчин "МиГ-29УБ” сөнөөгч онгоц хүлээн авлаа

2019 оны 11 сарын 27

Оросын Холбооны улсаас Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд сургууль байлдааны "МиГ-29УБ” сөнөөгч онгоцийг  өчигдөр хүлээлгэн өглөө.  ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОХУ-ын Агаар-Сансарын хүчний Ерөнхий командлагч нэгдүгээр орлогч хошууч генерал Хейрбеков Забит Сабирович, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр нарын албаны бусад хүмүүс болон АЦК, Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн уг онгоцийг хүлээн авав.

Оросын Холбооны улс, Монгол Улсын батлан хамгаалах салбарын цэрэг техник, хамтын  ажиллагааны хүрээнд  Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг бэхжүүлэх чиглэлээр олон ажлыг төлөвлөн яриа, хэлэлцээр байгуулсан нь үр дүнгээ өгч  байна.

 

Сургууль байлдааны "МиГ-29УБ” сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн өөрт оногдсон үүргээ биелүүлэх чадавх нэмэгдэж, Монгол Улсын агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой болж байгаа юм. Мөн тус сөнөөгч онгоц нь нисэх бүрэлдэхүүний нислэгийн ур чадвар, жолоодлого, байлдааны болон байлдааны буудлагатай үүрэг гүйцэтгэх чадварыг амжилттай төгөлдөржүүлэх, байлдааны загварын МиГ-29 сөнөөгчдийн ганцаарчилсан  болон бүлгээр гүйцэтгэх дасгалууд агаарын болон газар дээрх бай объектуудад цохилт өгч устгах, хуурай замын цэрэг, агаарын десантыг агаараас халхлах, байлдааны ажиллагааны бүсийг тусгаарлах, агаарын тандалт явуулах зэрэг үүрэгтэй аж.

Түүхэндээ ийнхүү нэг шинэ хуудас нээж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүхээс цухас дурдвал 1925 онд анхны “Ю-13” маркийн тээврийн гурван нэгж нисэх онгоц хүлээн авсан үеэс эхлэн Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар Монгол залуус "Ю-13", "Ил-2", "Р-1", "Р-5", "У-2", "ПО-2", "ЯК-7" загварын онгоцыг эзэмшин бүс нутгийн болон дэлхий дахины олон төрөл арга хэмжээнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад Монголын нисэх хүчин онцгой чухал үүрэгтэйгээр оролцож, Монгол-Оросын агаарын зоригт шонхрууд олноороо мэндэлж байсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах(203.91.112.130) 2019 оны 11 сарын 28

гурван онгоцоор хэнтэй байлдах вэ? хайран мөнгө гэдсээ чирсн генериалууд

0  |  0
B(107.77.209.126) 2019 оны 11 сарын 28

Nisch chadah nisgegch bgaa yu ?

0  |  0
SUREN(66.181.190.65) 2019 оны 11 сарын 27

LU. BOLD 600000 $-AAR ZARCHIHAN DOO.

0  |  0
Top