ОХУ-ын хамгийн үнэтэй гацуур мод 800 мянган ам.доллар

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Шинэ жилээр хот болгон төв талбайдаа сүлд мод засдаг уламжлалтай. Энэ долоо хоногт ОХУ-д нэгэн сүлд мод шуугиан тарьсан нь Кемерово хотын гацуур. Хотын төв талбайд сүндэрлэн боссон энэ мод 25 метр өндөр, төрөл бүрийн зураг, дүрс гардаг тул нутгийн иргэд “Зар сурталчилгааны самбар” гэж нэрлэжээ.
 


Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ модны үнэ. Кемерово хотын төсвөөс энэ модонд 18 сая рубль зарцуулсан нь 282 мянган ам.доллартой тэнцэж байна. Оросын хамгийн том сүлд мод болох Кремлийн сүлд модноос гурав дахин үнэтэй байгаа юм. Тендерийн бичиг баримтаас харвал энэхүү хиймэл сүлд мод өөрөө 17.2 сая рублийн үнэтэй. Модны чимэглэл болох 1,9 мянган бөмбөлөг, тоглоом 616 мянган рубль, модны оройн таван хошуу 135 мянган рублийн үнэтэй байжээ. Тендерт өөр хоёр компани оролцох хүсэлт гаргасан ч хотын дарга яагаад ч юм хамгийн үнэтэйг нь сонгожээ.

Кемеров хотын захиргаанаас “11 жилийн өмнө анх тавьсан хуучин модоо жил болгон засаж сэлбэх нь маш их зардалтай байсан. Жилд 300-500 мянган рубль болдог байсан” гэж тайлбар тавиад байгаа юм.
 

Гэхдээ энэ сүлд мод ОХУ-ын хамгийн үнэтэй сүлд мод биш гэнэ. Түүний өмнө Красноярск, Казань хотын сүлд мод орсон байна.


Улсын зардлаар худалдан авсан хамгийн үнэтэй сүлд мод Красноярскт бий. 2018 онд авсан энэ мод 55 метр өндөр, -40 хэмээс +85 хэмд хэвийн ажиллах чадвартай. Үнэ нь 51.1 сая рубль. Гэрэл, тоглоом чимэглэл нь 10 сая рубль.
 


Энэ сарын дундуур Казань хотын төв талбайд сүндэрлэх хөгжимт сүлд мод 43 сая рублийн үнэтэй. Энэ бол ганц мод биш өнгөт хөгжмийн бүтэн цогцолбор байх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top