Зурагтаар гарахын тулд хүүхэд тагтнаас шиджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Английн Лондон хотод “Тейт Модерн” галерейн тагтнаас зургаан настай хүүхдийг шидсэн Жонти Брейвери хэмээх залууг шүүх ажиллагаа явагдаж байна.

Жонти өнгөрсөн наймдугаар сард “Тейт Модерн” галерейн арван давхраас хүүг шидэж, амь насанд нь халдсан хэрэгт буруутгагдаад байгаа. Азаар хүү тавдугаар давхрын тагтанд унаж, амь нас нь аврагдсан. Гэхдээ хүнд гэмтэл авч, одоо алхаж чадахгүй, эмчлүүлсэн хэвээр байгаа аж.

Хэрэгтнийг галерейд байсан хүмүүс барьж, цагдаа нарт тушаасан байна. Жонти хүүг таньдаггүй байсан, нэр алдарт гарахын тулд энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Мөн “Телевизийн мэдээгээр гарахыг маш их хүсэж байсан. Дээврээс хүүхэд шидэхээр эртнээс төлөвлөсөн. Улс орон даяар миний тухай ярьж, намайг хэн болохыг тодруулаасай гэж хүссэн” гэж ярьсан байна. Мөрдөн байцаалтын үеэр тэр цагдаа нараас “Миний талаар зурагтаар гарсан уу” гэж байнга асууж байжээ.

Хэрэг үйлдэх үедээ  Жонти Брейвери 17 настай байсан тул Их Британийн хуулиар түүний нэр, гэрэл зургийг нийтэд дэлгэх хориотой байв. Өнгөрсөн аравдугаар сард 18 нас хүрэхэд нь хэвлэл мэдээллийнхэн түүний талаар мэдээлж эхэлсэн юм.

Одоо түүнийг сэтгэл мэдрэлийн Бродмур эмнэлэгт сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоож байна. Шүүхийн эцсийн шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.218.67) 2019 оны 12 сарын 08

Emleg ntr hevtuulj yahiin bee shuud l iimerhuu setgeziin notoi nowshnuudig neg ch honuulahgui tzaajalj alj bh heregtei shde

0  |  0
Top